CAS нь 3000-5000 жилийн настай байх судалгаатай эртний үүлдр юм. CAS нь
Өмнөд Ural, Каспийн тэнгисээс Хятад хүртэл газар бүрхсэн асар уудам
газрыг багтаасан Дундад Азиийн бүс нутгаас гаралтай. Түүхэндээ, тэд мал
сүрэг, жин цуваа, нутаг дэвсгэрийн хамгаалагчаар ашиглагдаж иржээ.
Өнөөдөр энэ үүлдрийн ноход нь ч мал сүрэг, нутаг дэвсгэрийн хамгаалагч
байсаар байгаа зогсохгүй гэр бүлийн хамгаалагч, тэжээвэр болжээ.
CAS нь маш хайрламаар бас үнэнч. Тэд гэр бүлээ, газар нутгаа, мал сүргээ хамгаалах эр зоригтой амьтад. CAS нь өөрийн эзэддээ маш хүчтэй холбоо тогтоодог. Тэднийг гөлөг байхас нь эртнээс эрүүл зан чанарын хөгжлийг суулгаж, нийгэмшүүлэх нь маш чухал. Тэдний сүрлэг том хэмжээ, хамгаалалтын инстиктүүдэд зөв нийгэмшүүлэлт, дуулгаврын сургалтууд маш чухал. Зөв эзэн нохойн харилцаатай сургалт, өдөр тутмын харилцаа холбоонууд дунд тэд хэн яг миний эзэн гэдгийг ойлгох болно. Хэдийгээр тэд үл таних хүмүүст үргэлж сэжигтэй байдаг ч өөрсдийн эзэддээ үргэлж зөөлөн.
CAS бол хамгаалалтын нохой. CAS нь идэвх хөдөлгөөн ихтэй бус, хэвтээд амарах хандлагатай ба шалтгаангүйгээр ихээхэн хуцаж гүйж харайхгүй. Хэрвээ аюул учирвал хамгийн түрүүнд таныг болон таны хамаатнуудыг хамгаалагч нь байна. Тэд анхнаасаа мал сүрэг хамгаалах зориулалттайгаар удамшиж ирсэн. Бүх л CAS ууд гайхамшигтай амьдралын хамтрагч байж, гүйж, алхаж, ууланд алхах гэх мэтэд дуртай бөгөөд, өөрийн гэсэн мал сүрэгтэй, эсвэл хамгаалуулах хэрэгтэй өмч, гэр бүлтэй бол маш их таалагдана.
ЗАН БА АВИР:
Өөртөө итгэлтэй, тогтуун, бардам, хамааралтай бус. Энэхүү ноход нь маш зоригтой, өндөр ажиллах чадвартай, тэсвэр хатуужилтай, байгалаасаа газар нутгийн инстикттэй.
Том араатны аймшиггүй зориг нь зан характерийнх нь онцлог.
БИЕ БЯЛДАР:
CAS нь зохимжтой бүтэц, том бие, дундаж урттай. /Хэт урт ч биш, хэт богино биш/
Бадриун, булчинлаг бие, өргөн, ил ялгарахгүй булчинлаг. Хүйсийн онцлог нь маш ялгаатай. Эр нь илүү биерхүү, толгой, сэрвээ нь илэрхий том бас зоригтой. Биеийн хөгжил 3 нас хүртлээ явагддаг.
Биеийн урт нь сэрвээний өндрөөс үл ялиг илүү. Биеийн хэмжээ нь янз бүрч үндсэн пропорци нь байх ёстой. Урд хөл нь өвдөг хүртлээ сэрвээний өндрийн 50-52%-тай тэнцэх ёстой. Хошууны өндөр нь толгойны уртын ½-аас бага, 1/3-аас илүү байна.
Толгой нь том, толгойн өнцөг нь дээрээсээ болон хажуунаасаа гурвалжиндуу.
Гавал нь уужуу. Дух нь хавтга, гавал нь хавтгай, урт. Дагз нь тод томруун боловч хөгжсөн булчингийн цаанаас сайн харагдахгүй.
Хамар нь том, тод томруун боловч хошуун ерөнхий хэлбэртэй тэнцэхгүй.
Хамрын өнгө нь хар боловч цагаан ба хул өнгөтэй нохдын хамар нь илүү цайвар байдаг.
Хошуу нь мохоо, дундаж урттай, дээрээс нь болон хажуунаас нь харвал бараг гурвалжин бөгөөд хамарлуугаа ихээхэн налуу. Хошуу нь өргөн, уужуу, нүднийхээ доор тод томруун тодорхойлогдсон. Хошууны суурь нь өргөн, шулуун, заримдаа бага зэрэг унжсан царайтай. эрүү нь сайн хөгжсөн.
Дээд уруул нь зузаан ба, ам нь хамхисан үедээ доод уруулаа бүрхдэг. Хар өнгөтэй байвал илүү сайн.
Хумс нь хүчтэй, өргөн. Шүд нь том, цагаан, хоорондоо ойрхон, нийт 42 шүдтэй. Үүдэн шүднүүд нь нэг шугамтай. Хайчин зуулт, бахин зуулт зөвшөөрөгддөг. Зуултад нь нөлөөлөхөөргүй шүдний гэмтэл бол зүгээр.
Хацрын яс нь урт, тод, толгойны гурвалжин өнцөгт нөлөөлөхөөргүй.
Нүд нь дундаж хэмжээтэй, зууван хэлбэртэй, хоорондоо хол, толгойноос урагш харсан, дунд зэрэг гүн. Нүдний өнгө нь хар хүрэн, цайвар бор. Илүү хар нүд нь зохимжтой. Зовхи нь зузаан, доод зовхи нь хэтэрхий сул биш бол зохимжтой.
Нүдний тойрог нь ижил өнгөтэй байвал сайн. Үсний өнгө нь ямар ч байсан нүд нь хар байх ёстой. Харц нь өөртөө итгэлтэй, сүр жавхлантай.
Чих нь дундаж хэмжээтэй, гурвалжин өнцөгтэй, зузаан, унжсан. Чихний доод хэсэг нь нүдний түвшинтэй тэнцүү, эсвэл бага зэрэг доогуур. Уламжлалаар чихийг тайрдаг боловч зарим оронд үлдээдэг.
Хүзүү нь дундаж хэмжээтэй, маш хүчирхэг, хөндлөн огтлол хэсгээрээ зууван, булчинлаг,
Дээд шугам нь зөв пропорцитой, үргэлжилсэн урт.
Сэрвээ нь, ялангуяа эр нь илүү урт, өндөр, булчинлаг,
Нуруу нь шулуун, өргөн, булчинлаг, сэрвээнээс сүүл хүртэлхи уртын ½-той тэнцэх урттай.
Ууц нь урт, өргөн, булчинлаг, бага зэрэг нумарсан.
Хондлой нь урт, өргөн, булчинлаг, сүүлрүүгээ бага зэрэг налсан. Сэрвээний өндөр нь бөгсний өндрөөс 1-2 см-аар илүү.
Цээж нь уужим, урт, өргөн, илэрхий хөгжсөн, цээжний хэнхэрцэг нь нуруулуугаа өргөссөн.
Богино хавирганууд нь урт. Цээжний доод хэсгийн түвшин нь өвдөгтэй эсвэл өвдөгнөөс бага зэрэг доор.
Сүүл угаараа бүдүүн, бага зэрэг дээр. Байгалийн сүүл нь сүүлийн 3ны нэг нь эргэсэн. Сэргийлсэн үед нурууны шугамаас бага зэрэг дээш өргөгддөг. Хэвийн үед унадаг.
Байгалийн сүүл нь тайрсан сүүлний талтай тэнцдэг.
Урд хөл нь шулуун, хүчтэй ястай, урдаасаа хоорондоо ойрхон биш паралел. Хажуунаасаа шуу нь шулуун.
Дээд гар нь урт, хүчтэй,
Өвдөг нь гадагш болон дотогш эргэхгүй.
Арьс нь зузаан, араатантай тулалдвал гэмтэхээс сэргийлсэн уян, сул.
Үс нь шулуун, дотор давхар үстэй. Толгойны болон гар хөлний урд хэсгийн үс нь богино, шигүү. Сэрвээний үс нь урт.
ХЭМЖЭЭ БОЛОН ЖИН:
Сэрвээний өндөр:
• Эр нь багадаа 70см
• Эм нь багадаа 65см
Жин:
• Эр нь багадаа 50кг
• Эм нь багадаа 40кг #via facebook нохой хуудас

0 comments:
Post a Comment