Thursday, January 21, 2016

харуулын ноход дэлхийн хамгийн шилдэг 15 үүлдр

Олон хүмүүс гэр орон эд хөрөнгөө хамгаалуулах зорилгоор нохойг авдаг. Гадны урилгагүй зочноос хамгаалах хамгаалалтын нохойг тусгай үүлдрийн нохойноос сонгож эсвэл тусгай сургуулилатаар сургаж бэлтгэдэг. Гэвч бас маш сайн харуулын нохойнууд бас байдаг. Харуулын нохойнууд нь эд хөрөнгөнд нь ойртсон хүмүүсийг эсвэл найзуу дайсан уу гэдгийг маш сайн ялгаж эзэндээ анхааруулдаг. Ихэнх хамгаалалтын нохойнууд нь маш сайн харуулын нохой болж чаддаг ч бүх харуулын ноход нь сайн хамгаалалтын нохой болж чаддаггүй. Хэрэв танд итгэж болох амьд хамгаалалтын дохио хэрэгтэй байгаа бол эдгээр үүлдрүүдээс сонгохыг зөвлөж байна. Сайн хуцдаг ноход нь хэдийгээр тийм том, аймшигтай харагдахгүй ч гэсэн гадны урилгагүй зочныг зогсоож чадах болно.
1- Rottweiler
Rottweiler нь Германы том хамгаалалтын нохой бөгөөд гэр бүлдээ маш үнэнч, гадны хүнд маш сэрэмжтэй нохой юм. Анхлан нохой тэжээгчдэд энэхүү нохой нь тийм ч сайн сонголт биш боловч маш сайн харуулын болон хамгаалалтын нохой юм.





#2 – Doberman Pinscher

Doberman Pinscher нь Хамгаалалт, цагдаа, цэргийн ажиллагаанд зориулагдаж бий болсон Германы үүлдр юм. Тэд том бас хүчтэй бөгөөд сэжиг бүхий үйл хөдлөлийг эзэндээ анхааруулын зэрэгцээ сайн хамгаалалтын нохой болдог




#3 - German Shepherd

German Shepherd нь өнөөдрийг хүртэл цагдаа, цэргийн зориулалтаар ашиглагдсаар байна. Тэд Маш сайн хамгаалалтын нохой бөгөөд тэд ямар нэгэн гадны зочныг өчүүхэн төдий гэрт нь ойртоход ч эзэндээ анхааруулдаг.








#4- Cairn Terrier

Хэдийгээр жижиг биетэй ч гэсэн Cairn Terrier нь хүчтэй. Тэд зоригтой, ааш муутай бөгөөд эргэн тойрондоо маш ажигч урьд өмнө үзэгдээгүй ямар нэгэн үйл хөдлөлийг цаг алдалгүй эзэндээ сэрэмжлүүлдэг учраас маш сайн харуулын нохой болдог.



#5 – Bull mastiff

Bull mastiff нь том, хүчтэй үүлдр бөгөөд гайхамшигтай харуулын нохой болдог. Тэд ямар нэгэн гадны хүнийг анхааруулах бөгөөд ямар нэгэн сэжигтэй үйлдлийг шууд хуцаж анхааруулдаг. Харагдах байдал, том биенээс гадна гэр бүлдээ маш зөөлөн элэгтэй гэдгээрээ танигдсан байдаг.


  
#6- Аkita

Аkita нь Том биетэй Япон нохой бөгөөд ангийн болон хамгаалалтын зориулалтаар анх ашиглагдаж байсан. Тэд ямар нэгэн хэвийн бус үйл хөдлөлийг эзэндээ маш хурдан анхааруулдаг. Тэд хүчтэй ноход бөгөөд анхлан нохой тэжээгчдэд тийм ч тохиромжтой биш, гэвч өөрийн эзэндээ үнэнч байдлаараа харьцуулашгүй.



#7 – Schipperke

Schipperke бол жижиг биетэй Бельгийн нохой юм. Тэдний гарал нь хонь хариулахад ашиглагдаж байсан ч маш бие даасан, зөрүүд, ухаалаг ноход юм. Хэдийгээр жижиг биетэй ч танил урилгагүй зочныг ойртоход маш хурдан эзэндээ анхааруулдаг. Шинээр нохой тэжээх гэж байгаа хүмүүст тохиромжгүй


 
#8 – Belgian Malinois

Belgian Malinois нь Бельгийн 4 Хоньч нохойны нэг бөгөөд богино үстэй төрөл нь юм. Тэд бол маргаангүй хамгийн шилдэг ажиллах чадвартай нохдын нэг бөгөөд цагдаагийн болон цэргийн ажиллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг. Тэд маш сайн хамгаалалтын болон харуулын ноход юм. Тэдэнд ямар нэгэн хийх зүйл өгөх хэрэгтэй бөгөөд гэр бүлд тохиромжтой нохой болдог.


#9 – Cane Corso

Cane Corso бол том биетэй, хүчтэй mastiff бөгөөд ямар нэгэн урилгагүй зочныг үргэлж хараандаа байлгаж байдаг. Ямар нэгэн хэвийн бус үйлдлийг маш хурдан эзэндээ анхааруулдаг. Тэдэнд маш тууштай, онцгой эзэн хэрэгтэй


 

#10 – Miniature Pinscher

Miniature Pinscher нь Doberman Pinscher- тэй ижил төстэй боловч, тийм ойрхон холбоотой биш. Тэд гайхалтай харуулын нохой бөгөөд эргэн тойрондоо маш сонор сэрэмжтэй.






 
#11 - Giant Schnauzer

Giant Schnauzer нь Schnauzer үүлдрүүдийн хамгийн том нь бөгөөд хамгаалалтын болон харуулын нохойгоор ашиглагдаж ирсэн. Энэхүү 2 үүргээ өнөөдрийг хүртэл маш сайн гүйцэтгэсээр ирсэн бөгөөд гэр боло гэр бүлээ маш сайн хамгаалдаг.




#12 – Great Pyrenees

Great Pyrenees бол маш том гэрийн тэжээмэл хамгаалалтын үүлдэр бөгөөд энэхүү ажилдаа одоо ч гэсэн маш сайн. Хэдийгээр голдуу гэрийн хамгаалагчаар ашиглагдаж ирсэн боловч энэхүү үүлдр нь гэртээ ойртож буй гадны зочдыг тууштай анхааруулдаг. Тэдний том хэмжээ нь ихэнх урилгагүй зочдыг холдуулдаг.

 
 
#13 Miniature Schnauzer

Miniature Schnauzer нь Schnauzer - уудын хамгийн жижиг нь бөгөөд тэдэн дотроо хамгийн сайн харуулын нохой юм. Terrier – үүдийн төрөлдөө үл таних зүйлд ааш муутай ноход юм.




#14 – German Pinscher

German Pinscher нь үргэлж Doberman Pinscherтэй андуурагддаг. Гэвч энэ 2 үүлдр нь ондоо төрлүүд юм. Үнэндээ German Pinscher нь Standard Schnauzer-тэй илүү ойр холбоотой. Бусад үүлдрүүдтэй адил маш сайн харуулын нохой ба гэр бүлдээ маш үнэнч нохой юм.




#15 – Airedale Terrier

Airedale Terrier бол хамгийн том Terrier-ийн төрөл бөгөөд ангийн зориулалтаар болон цагдаа ,цэрийн ажиллагаанд ашиглагдаж ирсэн. Тэд маш сайн харуулын нохой болдог ба ямар нэгэн хэвийн бус үйлдлийг эзэндээ маш хурдан анхааруулдаг. Тэд маш гайхамшигтай үнэнч ноход боловч анхлан нохой тэжээгчдэд санал болгох нохой биш юм.




0 comments:

Post a Comment