Sunday, January 17, 2016

Aмерикан Питт Булл Тэрриэр



"AMERICAN PIT BULL TERRIER" ҮҮЛДРИЙН ТУХАЙ:

(Хэдийгээр сайхан нохой ч хүн бүрт зориулагдсан нохой биш шүү!)
American Pit Bull terrier нь спортлог, хүчтэй, хөдөлгөөнтэй, гүн цээжтэй, тэгш бүтэц, чийрэг биетэй. Дундаж урттай толгой нь төвгөр эрүүний булчин, өргөн, тэгш, эсвэл бага зэрэг оройлуугаа нарийссан хошуу, хүчтэй эрүүтэй, хавтгай гавалтай. Өндөр чихнүүдийг нь тайрч, эсвэл тайрахгүй үлдээж болно. Нүд нь дугуй, гүн суурилсан, хол зайтай. Нүд болон хамар нь ямар ч өнгөтэй байж болно. Нуруу нь богино, сэрвээнээсээ бага зэрэг өндөр, ууц нь бага зэрэг нумарсан, биеийн өндөр урт нь өндрөөсөө бага зэрэг илүү. Үзүүрлүүгээ нарийссан сүүл нь илүү богинохон ба доор байрласан. Сүүл нь хэзээч дээш эргэхгүй бөгөөд хэзээ ч тайрч эсвэл богиносгодоггүй. Үс нь богино. Бүх өнгөнүүд болон өнгөний нийлмэлүүд нь “хар саарал алаг”-аас /merle /бусад тохиолдолд зөвшөөрөгддөг. American Pit Bull terrier нь ажиллагаа болон тулааны чадваруудын зориулалтаар үүлдржүүлэгдсэн тул харагддаг шигээ нэг хэвийн стандарттай байдал нь бусад үүлдрүүдийг бодвол илүү бага. Жишээ нь, зарим жижиг нохой нь 15кг байхад зарим жин татсангууд 43кг байдаг. Нохойнууд өөрсдийн уян хатан алхалт гишгэхэд боломжтой хэмжээнд таарсан пропорцитай байх ёстой.
ГАРАЛ ҮҮСЭЛ:
Хэд хэдэн төрлийн ноход “pit bull” гэж дуудагддаг: American Staffordshire Terrier, Staffordshire Bull Terrier, American Pit Bull Terrier. Судлаачид өнөөгийн “pit bull”-уудийг 18-р зууны сүүл, 19-р зууны эхээр эртний Mastiff үүлдрээс гаралтайгаар Англид хөгжүүлэгдэсн гэж үздэг. Тэдгээр эртний bulldog-ууд нь зэрлэг гахай гэх мэт томоохон ангийн зориулалтаар, мөн тариачид, мах нядлагчдийн тэрэгний нохойгоор ашиглагддаг байж. Эдгээр ноход нь ямар нэг амьтан барихад эзнээ уургалж чадах хүртэл чих, болон хамарнаас зулгааж саатуулдаг байсан байна. Мөн түүнчлэн бухтай үзүүлбэрт бухны толгойноос зуух зэрэгт ашиглагддаг байж. “Bulldog” гэдэг нэр нь магадгүй бухтай үзүүлбэрт ашиглагдаж байснаас үүсэлтэй байж болох ч, түүнчлэн “bold dog” буюу чанга хатуу гэсэн утгатай байж болох бөгөөд учир нь тэд зарим догшин ширүүн баавгай, бух гэх мэт амьтадаас айдаггүй байснаас байж болох юм. Эртний урлагийн ажлууд өнөөдрийн American Pit Bull terrier-ийг уугуул bulldog-той маш их адилхан гэдгийг харуулдаг, тиймээс тэдний шууд үр удам байх маш магадлалтай бөгөөд дундаа бага зэрэг бусад үүлдрүүдтэй холилдсон байж болох юм. Ямартай ч өнөөгийн pitt-bull үүлдрүүдийг бий болгосон нарийн хольцууд нь нууцлагдсан, учир нь тулааны нохдын эзэд нь бие биентэй маш өрсөлдөөнтэй бөгөөд өөрсдийн гаргасан үүлдрүүд нь нууц байсаар иржээ.
ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:
Өндөр:                                                                                                                                                       


• 45,72см- 50,8см (эр), 40,64см – 50,8см (эм)
Хэмжээ:
• Дунд
Жин:
• 15,87кг - 27,21кг(эр), 13,6кг – 24,94кг (эм)
Олдоц:
• Олохын тулд зарим нэг оролдлого шаардана
ЧАДВАР:
• Ан,
• Мөр гаргах
• Харуулын нохой
• Тэрэгэнд хөлөглөх
• Жин татах
• Хурд
• Дуулгаварт
• Олон янзын чадварууд суралцах
АНХААРАХ:
Энэхүү үүлдр их хэмжээний дасгал хөдөлгөөн шаардана. Хэрвээ та түүнийг тогтмол дасгал хөдөлгөөн хийлгэх цаг байхгүй бол, эсвэл гүйлтийн хамтрагчаар ашиглах бол өөр нохойны үүлдр сонгоорой. Гүйлтийн хичээлээр хичээллүүлэх бол 18 сартайгаас нь хойш эхлүүлэх хэрэгтэй, учир нь энэ нь түүний ясны бэхжилтэнд сөргөөр нөлөөлдөг. American Pit Bull terrier нь ихэнх цаг уурт, түүнд таарсан үүртэй бол сайн дасан зохицдог. Богино үстэй учир хүйтэн цаг агаараас түүнийг сайн хамгаалах хэрэгтэй ба халуун цаг агаарт хэт их хүч гаргахаас нь сэргийлэх хэрэгтэй. American Pit Bull terrier нь газар малтаж, үсрэх дуртай ба, түүнчлэн зугтаж, тэнэхдээ гаргуудаараа танигдсан. Тиймээ тэднийг бусад үүлдрүүдээс илүүтэйгээр илүү аюулгүй орчинд байлгах хэрэгтэй. Маш сайн мэдлэгтэй үржүүлэгчидтэй ярилцах нь сайн үр дүнтэй. American Pit Bull terrier нь голдуу эрүүл чийрэг байдаг боловч зарим ясны болон арьсны өвчин тусах магадлалтай тул анхааралтай байх хэрэгтэй. Зарим хотуудад тэднийг байлгахыг хориглосон байдаг тул өөрийн байгаа газраа зөвшөөрөгддөг эсэхийг шалгаарай. Жишээ нь зарим үед олон нийтийн газар хошуувчтай байлгахыг шаарддаг.
ЗАН ЧАНАРУУД:
- Хүүхэдтэй сайн, гэхдээ хараа хяналттай байх ёстой
- Үл таних хүмүүст тийм ч нөхөрсөг биш
- Сургахад хялбар
- Хараат байдал их ч биш бага ч биш
- Давамгайлах байдал өндөр
- Ижил хүйсний ноходтой илүү ширүүн байх магадлалтай, нохойноос өөр амьтадтай байлгахдаа итгэлтэй байж болохгүй
- Нохойн ширүүн араншин өндөртэй
- Их хуцахгүй
- Гэр дотор идэвхи, хөдөлгөөн багатай
- Шинээр нохой эзэмшигчдэд санал болгохгүй
ХУВИЙН ТӨЛӨВ:
Сэрэмжтэй, нөхөрсөг. Зоригтой, маш үнэнч, ухаалаг, сургалт авдаг, идэвхтэй, таалагдахыг хүсдэг, гэхдээ чанга тууштай эзнийг шаарддаг. Гэр бүлийнхээ хүмүүсээс маш их харилцааг шаарддаг. Жинхэнэ хамтрагчийг хүсээгүй л бол энэ үүлдрийг авах хэрэггүй. House-ийн нохой, гэр бүлийн гишүүн байхдаа маш сайн. Хүүхэдтэй адил араншин маш өндөр, бусад бүхийл үүлдрүүдийн адил. Хүүхдүүдээ үргэлж хараа хяналттай байлгаж, нохойтой яаж зөв харьцах талаар зааж сургах хэрэгтэй. American Pit Bull terrier нь үл таних хүмүүст нөхөрсөг байх хандлагатай, тийм ч сайн хамгаалалтын нохой биш ч гэсэн хэрвээ тэдний гэр бүлд хэрэгцээ гарвал бэлэн байна. Энэ үүлдр нь ан, харьшгүй зориг, тасралтгүй тэвчээрээрээ дахин танигдсан.
Эртний American Pit Bull terrier нь бусад ноходтой тулалдах зориулалтаар гаргаж авсан байдаг, тиймээс энэ үүлдрийн олон насанд хүрсэн ноход хүчтэй нохойны ширүүн араншинттай байх хандлагатай байдаг ба ялангуяа бусад нохдод илүү. Энэ талдээр нь түүнийг гөлөг байхаас нь эртхэнээс бусад итгэлтэй ноход болон гөлөгнүүдтэй нийгэмшүүлэх нь маш чухал. American Pit Bull terrier эзэмшигч нь тэднийг бусад нохдоос тусдаа байлгах хэрэгтэйг мэдэж байх хэрэгтэй. Түүнийг тогтмол нийгэмшүүлж, насанд хүрсэн American Pit Bull terrier-ийг олон нийтийн газар авч явахдаа үргэлж уятай, хараа хяналтан доороо байлгаж байх хэрэгтэй бай, зөрчилдөөн үүсэх боломжтой газар байлгах хэрэггүй. Нохой парк бол тийм ч зөвлөөд байхаар газар биш. American Pit Bull terrier нь өвдөлтөнд маш мэдрэг бус байхаар үүлдржүүлэгдсэн тул тэдний анхаарлыг татахын тулд бариу хүзүүвчнээс илүү өргөстэй хүзүүвч тохиромжтой бөгөөд, бариу хүзүүвч нь тэдний хоолойг гэмтээж болох юм.
АРЧИЛГАА:
- Үс арчилгаа бараг шаардлагагүй
- Үс хумс засалт шаардлагагүй
- Үс уналт дундаж
- Чихийг нь өөрийн сонголтоо тайрдаг                                                                                                      

- Маш их дасгал хөдөлгөөн хэрэгтэй
- Сайн гүйлтийн хамтрагч гэхдээ 18 сараас хойш
- Хангалттай хөдөлгөөнтэй байлгавал орон сууцанд асуудалгүй
- Бага зэрэг салхилуулах талбай зайлшгүй хэрэгтэй
- Ихэнх цаг уурт сайн дасан зохицдог
- 12-15 жил насладаг.
ОНЦЛОГ ШИНЖҮҮДИЙГ %-ААР ХАРВАЛ:
- Орон сууцанд тохиромжтой байдал: 60%
- Шинээр нохой эзэмшигчдэд тохирох байдал: 40%
- Мэдрэмтгий байдлын түвшин: 80%
- Ганцаараа байхыг тэвчих байдал: 20%
- Хүйтэн цаг уурыг тэвчих чадвар: 40%
- Халуунд тэсвэрлэх чадвар: 60%
- Гэр бүлдээ эелдэг, нөхөрсөг байдал: 100%
- Хүүхдүүдтэй эелдэг, нөхөрсөг байдал: 80%
- Ноходтой эелдэг байдал: 20%
- Гадны хүнтэй эелдэг байдал 80%
- Үс уналт: 80%
- Шүлсээ хянах– 100%
- Үс арчилахад хялбар байдал: 100%
- Ерөнхий эрүүл мэнд: 80%
- Жин нэмэх боломж: 60%
- Биеийн хэмжээний түвшин: 80%
- Сургахад хялбар байдал: 80%
- Оюуны чадамж 80%
- Шүд нь захатнах /шууд бус утгаар/: 20%
- Араатны хандлага - /Бага жижиг амьтдыг элдэх, хөөх, шувуу барих г.м/: 60%
- Хуцаж улих хандлага: 80%
- Аялах, туулах чадвар: 80%
- Эрч хүчний түвшин: 60%
- Биений хүч чадлын түвшин: 100%
- Дасгал хөдөлгөөний хэрэгцээт байдал: 80%
- Тоглох дуртай байдал – 100%

0 comments:

Post a Comment