Monday, January 18, 2016

Вэймаранер

Буга, баавгай гэх мэт томоохон ангийн бууны нохойгоор анхлан үүлдржүүлсэн энэхүү нохой нь өөрийн төрөлх нутаг Германдаа ихээхэн нэр хүндтэй. Өнөөдөр энэхүү гоёмсог, эрэлттэй нохой нь одоог хүртэл ангийн зориулалтаар ажиллаж байгаа бөгөөд хэрвээ сайн сургаж чадвал маш сайн гэр бүлийн найз болж чаддаг.
Weimaraner-ийн хамгийн эртний ажил буга, баавгай, чоно гэх мэт томоохон ангийн бүхий туслах үүргийг гүйцэтгэж байсан. Германы ойн томоохон ангууд багасахад Weimaraner-ууд нь шувуу, туулай, үнэг гэх мэт агнах чадварлуу шилжсэн.
Түүний нэрийг түүнийг хөгжүүлсэн Германы Court of Weamer гэдэг хүний нэрээр нэрлэсэн бөгөөд тэр хүн бээр үнэрлэж хөөх чадвартай, хурдтай, эрлийн үед тэсвэр тэвчээртэй нохойг бий болгохыг хүссэн байна.
Тэрээр мөрөөдлийн нохойгоо бий болгосон бөгөөд, анх Weimar Pointer гэж танигдсан боловч сүүлдээ Weimaraner болсон байна. Энэхүү үүлдр нь Bloodhound, English Pointer, German Shorthaired Pointer, blue Great Dane, silver-gray Huehnerhund зэрэг нохойнуудын цусыг шингээсэн байна.
Өнөөдөр Weimaraner-ууд нь Weims, Silver Ghosts эсвэл Gray Ghosts гэж дуудагддаг. Энэхүү гоёмсог, сурвалжит ноход нь хайр татсан, үнэнч.
Weimaraner-ийн хамгийн эхний хүсэл бол өөрийн хүмүүстэй хамт байж, ойр зайнд байх юм. Тэднийг сүүдэр гэж нэрлэхэд болох бөгөөд таны хөлөндээр хэвтэж хаа явсан газар дагах болно.
Weimaraner-ууд нь ямартай ч хүн бүхэнд зориулагдсан үүлдр биш юм. Анх удаа нохой эзэмших гэж байгаа хүнд зөвшөөрөгдөхгүй. Эдгээр ноход нь маш их энерги болон болон тэсвэр тэвчээрийг туулах ёстой ба маш их оюуны болон биеийн хөдөлгөөн хэрэгтэй. Түүнгүйгээр тэд тайван бус цухалдуу болдог. Тэд маш их энерги шатаах шаардлагатай нилээн залхмаар байж чадах бөгөөд өөрсдийгөө асуудалд оруулах хангалттай ухаантай байж чадна.
Учир тэд бол анч ноход бөгөөд, Weimaraner-ууд нь хүчтэй араатны хандлагатай. Хэрвээ сургаагүй, удирдлага дор ороогүй бол тэд араатны хандлагыг нь өдөөсөн муур, жижиг ноход, хулгана, мэлхий, шувуу гэх мэтийг хөөж, алах болно. Дараагаар нь тэд өөрсдийн олзоо танд бахархалтайгаар үзүүлэх болно. Тэд мөн гүйж байгаа хүн, дугуйтаа хүмүүсийг хөөнө.
Тэдний ангийн инстиктийг эс тооцвол, Weimaraner-ууд нь бусад ноходтой адил гэрийн нохой. Тэд нохой тэжээх газар эсвэл хүмүүсийн харилцаа багатай хашааны ард үлдэхэд тохиромжтой бус.
Weimaraner-ууд нь хамааралгүй бодогчид бөгөөд таны хил хязгаарыг тогтмол шалгах болно. Хэрвээ та өмнө нь Weimaraner-ийг эзэмшиж байгаагүй бол гөлгийг дуулгавартай болгох сургалтанд суух хэрэгтэй. Түүнийг сургахад зөөлөн, тууштай байх хэрэгтэй бөгөөд учир хатуу ширүүн сургалт нь тэднийг дургүйцсэн болгоно.
Түүнийг нэг сургаж чадвал, Weimaraner-ууд нь хувийн ангийн хамтрагч, хурдтай, сайн гэр бүлийн найз болж чадна.

Зан ааш:
- Том, учир мэддэг хүүхдэд тохиромжтой
- Гадны хүмүүст дургүй
- Зарим талаараа сургахад хэцүү
- Хүмүүсээс дундаж хамааралтай
- Давамгайлах байдал өндөр
- Ижил хүйсний нохойнуудад ширүүн, нохойноос өөр амьтадтай хамт байлгах хэрэггүй
- Хуцах дуртай
- Гэр дотор харьцангуй хөдөлгөөн ихтэй
- Шинээр нохой эзэмшигчдэд тохиромжтой бус                                                                     
ТҮЛХҮҮР ҮЗҮҮЛЭЛТ                                             сүүлийг нь тайрсан эмэгтэй вэймаранер 
Өндөр:                                                                                                                                                      
- Эр: 63,5- 68,58
- Эм: 58-42 - 63,5
Хэмжээ:
- Том
Жин:
- Эр: 31,75 – 38,55
- Эм: 24,94 - 31,75
Олдоц:
- Олохын тулд зарим хичээл зүтгэл хэрэгтэй
Чадвар:
- Ан
- Мөр хайх
- Олж ирэх
- Үргээх, хөөх
- Харуулын нохой
- Хамгаалалтын нохой
- Хайгуул болон аврах ажиллагаа
- Хурд
 
Онцлог шинжүүдийг %-аар харвал:
- Орон сууцанд тохиромжтой байдал: 40%
- Шинээр нохой эзэмшигчдэд тохирох байдал: 40%
- Мэдрэмтгий байдлын түвшин: 60%
- Ганцаараа байхыг тэвчих байдал: 60%
- Хүйтэн цаг уурыг тэвчих чадвар: 60%
- Халуунд тэсвэрлэх чадвар: 80%
- Гэр бүлдээ эелдэг, нөхөрсөг байдал: 100%
- Хүүхдүүдтэй эелдэг, нөхөрсөг байдал: 80%
- Ноходтой эелдэг байдал: 60%
- Гадны хүнтэй эелдэг байдал 40%
- Үс уналтын хэмжээ: 80%
- Шүлсээ хянах– 80%
- Үс арчилахад хялбар байдал: 100%
- Ерөнхий эрүүл мэнд: 40%
- Жин нэмэх боломж: 40%
- Биеийн хэмжээний түвшин: 80%
- Сургахад хялбар байдал: 80%
- Оюуны чадамж 80%
- Шүд нь захатнах /шууд бус утгаар/: 40%
- Араатны хандлага - /Бага жижиг амьтдыг элдэх, хөөх, шувуу барих г.м/: 40%
- Хуцаж улих хандлага: 40%
- Аялах, туулах чадвар: 80%
- Эрч хүчний түвшин: 100%
- Биений хүч чадлын түвшин: 80%
- Дасгал хөдөлгөөний хэрэгцээт байдал: 100%
- Тоглох дуртай байдал – 100%
Арчилгаа:
- Маш бага үс арчилгаа шаардана
- Үс, хумс засах шаардлагагүй
- Богино үстэй
- Дундаж үс уналттай
- Сүүлийг нь хувийн хүсэлтээр тайрдаг
- Тогтмол дасгал хөдөлгөөн хэрэгтэй
- Маш сайн гүйлтийн хамтрагч
- Томоохон салхилах талбай хэрэгтэй
- Ихэнх цаг уурт нийцдэг
- 12-15 жил насладаг

Анхаарах зүйлс:
- Weimaraner-ууд нь маш их энерги, тэсвэр тэвчээртэй байхаар үүлдржүүлэгдсэн болохоор маш их оюуны болон бие биелдарын дасгал хөдөлгөөнөөр хангах хэрэгтэй
- Weimaraner-ууд нь Golden Retriever гэх мэт зөөлөн амтай нохой биш бөгөөд үслэг, жижиг, амьтад болох туулай, муур, нохойнуудад тийм ч хүлцэнгүй бус. Түүний урд жижиг амьтад байвал илүү их анхааралтай байх хэрэгтэй.
- Weimaraner-ууд нь илүү мэдрэмтгий тул тусд ганцааранг нь удаан байлгах хэрэггүй. Тэднийг ганцааранг нь удаанаар үлдээвэл хуцаж, эд зүйлс сүйтгэж магадгүй өөрсдийгөө гэмтээчэж ч болох юм.
- Хэдийгээр Weimaraner-ууд нь анчин ноход боловч тэд гадаа амьдрах дургүй. Тэд танаас илүү их анхаарал хүсэх ба тантай илүү ойр байхыг хүснэ
- Weimaraner-ууд нь гадны хүмүүс сэжигтэй хандах бөгөөд зөвшөөрөгдөхөөс ч илүү ууртай байж болно. Тэднийг олон өөр хүмүүс, нөхцөл байдлуудад гөлөг байхаас нь нийгэмшүүлэх хэрэгтэй
- Weimaraner-ууд нь ухаалаг ба өөрсдийн төлөө их боддог. Тууштай, чанга, зөөлөн сургалт нь амьдралынх нь туршид үргэлжлэх ёстой.
- Тэднийг гэрийн нөхцөлд сургах хэцүү бөгөөд торонд байлгаж сургах хэрэгтэй
- Саарал болон хар Weimaraner-ууд нь стандарт бус
- Weimaraner-ууд нь ухаалаг, хурдан сурдаг боловч тэдний оюун ухаан, энергийг хангалттай зарцуулахгүй бол таны хүсэхгүй зүйлүүдийг сурч болох юм. Жишээ нь хаалга онгойлгоод алга болох жишээтэй.
- Эрүүл нохой авахын тулд хэзээ ч хариуцлагагүй эзэн, дэлгүүр, захаас авч болохгүй
 

0 comments:

Post a Comment