Нохойг сонгохдоо юу анхаарах вэ? #Зөвлөгөө:
Шинээр нохой эзэмшигчдэд тохирох байдал:
Зарим ноход бусдаасаа илүү амар хялбар байдаг. Тэд сургалтыг илүү сайн
хүлээн авч дуулгавартай байдаг. Түүнчлэн таны гаргасан алдаануудыг засаж
залруулахад хангалттай уян хатан. Өндөр мэдрэмтгий, хараат бус бодолтой
эсвэл эрч хүчтэй ноход нь анхан нохой эзэмшигч нарт удирдахад хэцүү
байж магадгүй юм. Өөрийн шинэ хөтөч нохойгоо сонгохдоо дадлага туршлагаа
бодолцож үзвэл та хамгийн зөв хамтрагчаа олох болно.
Гэр бүлдээ эелдэг, нөхөрсөг байдал:
Зарим үүлдрүүд гөлөг байхаас нь нэг хүн өсгөсөн ч хэдий ч хараат бус,
зожиг байдаг бол бусад нь нэг хүнтэй илүү ойр холбоотой, бүх хүнтэй
адилгүй харьцдаг. Үүлдр бол эелдэг, нөхөрсөг байхын ганц шалтгаан биш
бөгөөд гэр дотор хүмүүстэй өссөн ноход хүмүүстэй илүү хялбар холбоо
тогтоож, тохиромжтой байдаг.
Хүүхдүүдтэй эелдэг, нөхөрсөг байдал:
Догшин, ширүүн амьтдыг хүүхэдтэй зөөлөн эелдэг байлгаж гаршуулахад
хангалттай тууштай байх хэрэгтэй бөгөөд тэд хүүхдийг эв хавгүй тэвэрч
магадгүй юм. Догшин төрхтэй Boxer-ууд, American Staffordshire
Terrier-үүд нь хүүхдэд эелдэг нохой байхад жижиг, гоёмсог, боломжийн
ухаалаг Chihuahua-нууд тийм ч гэр бүлтэйгээ эелдэг байдаггүй. Бүх ноход
өөр өөр, бидний гаргасан үнэлгээ бол ерөнхийлөл бөгөөд тийм нохой тэгж
аашлана гэсэн баталгаа биш юм. Ямар ч үүлдрийн ноход хэрхэн дасан
зохицохыг хэр их сайн сургасан туршлагаасаа шалтгаалан хүүхэдтэй сайн
байж болно. Нохойны ямар үүлд байх нь огт ялгаагүй бүх ноход чанга эрүү,
хурц үзүүртэй шүдтэй бөгөөд уурласан нөхцөл байдалд хазаж магадгүй юм.
Бага насны хүүхдүүд болон ямар ч үүлдрийн нохдыг үргэлж насанд хүрсэн
хүн ажиглаж байх ёстой бөгөөд хэзээ ч хамтад нь үлдээж болохгүй.
Сургахад хялбар байдал:
Амархан сурдаг ноход нь ямар нэгэн команд өгөхөд /суу гэх мэт үг/ түүнд
хариу үйлдэл үзүүлэхэд /суухад / үр дагаварт нь юу болж байгаа /сайшаах
гэх мэт/ холбоосуудыг ойлгохдоо сурамгай байдаг. Бусад нохдод илүү их
цаг, тэвчээр, давтамж сургалтын явцад хэрэгтэй болдог. Олон үүлдрүүд
ухаалаг байдаг боловч надад ямар үр дүнтэй юм гэх? хандлагатай байдаг
тийм болохоор тэр тохиолдолд таны хүсэлтийг гүйцээхийг хүсэхүйц
урамшуулал болон хамт тоглохыг санал болгох хэрэгтэй.
Дасгал хөдөлгөөний хэрэгцээт байдал:
Мал хариулах, агнах гэх зориулалтаар үүлдржүүлэсэн зарим үүлдрүүдүүдэд
өдөр тутмын хөдөлгөөн, хүчний дасгал, хэрэгтэй. Хангалттай дасгал
хөдөлгөөн авахгүй бол тэдгээр үүлдрүүд нь жин нэмэх бөгөөд таны дургүй
хуцах, юм зажлах, ухаж онгичох гэх мэт эрч хүчээ гаргаж магадгүй юм. Их
дасгал хөдөлгөөн хэрэгтэй үүлдрүүд гадаа байж, идэвхтэй хүмүүстэй хамт
байж, эсвэл нохойгоо хурдан шаламгайн тэмцээн гэх мэт өндөр эрч хүчтэй
нохдын спортод өрсөлдүүлэхээр сургах сонирхолтой хүмүүст тохиромжтой.
Оюуны чадамж:
Мал хариулах гэх мэтийн шийдвэр гаргах, оюуны чадамж, төвлөрөл шаардсан
ажлын зориулалттай үүлдржүүлсэн нохдын тархийг яг л өдөржин гүйх
зориулалттай нохдод биеийн дасгал хөдөлгөөн хэрэгтэйн адил дасгалжуулах
хэрэгтэй. Хэрвээ тэдэнд ямар нэгэн оюуны хийх ажил өгөхгүй бол таны
дургүй юм малтах, зажлах гэх мэт өөрсдийн ажлаа хийх болно. Дуулгавартай
байдлын сургалт болон харилцан идэвхтэй байх нохойны тоглоомнууд нь
нохойн тархийг ажиллуулах сайн арга юм.
Биений хүч чадлын түвшин:
Хүчтэй ноход эрч хүчтэй байж болно, биш ч байж болно. Гэхдээ тэд юу ч
хийсэн хүчээр хийдэг жишээ нь уяагаа чирэх /сургах хүртэл/, саад
бартаануудыг давахдаа, хоолоо идэхдээ ч хүртэл амьсгаадаж иддэг. Тэдэнд
сайн хүмүүжил олгохын тулд ихээхэн сургалт хэрэгтэй бөгөөд бага насны
хүүхэд, ахмад настай хүн, сул дорой биетэй хүмүүстэй хамт байхад тийм ч
сайн тохиромжтой биш юм.
Орон сууцанд тохиромжтой байдал:
Ихэнх хүмүүс орон сууцанд жижиг нохой таарна гэж боддог ч зарим жижиг
хэмжээтэй ноход нь орон сууцанд амьдрахад хэтэрхий их өндөр-энергитэй,
хуцаж, чимээтэй байдаг.. Чимээ багатай, бага энергитэй, гэр дотор
тайван байдаг, бусад хөршүүдтэй эелдэг байх зэрэг нь орон сууцны нохойны
сайн чанарууд юм.
Ганцаараа байхыг тэвчих байдал:
Зарим
үүлдрүүд гэр бүлтэйгээ илүү дотно холбоотой байдаг бөгөөд тэднийг
ганцааранг нь орхиод явахад санаа зовохоор өрөвдөлтэй байдаг. Санаан
зовсон ноход нь маш их эд зүйлс сүйтгэж, зажилж, хуцаж, гасладаг.
Тэдгээр үүлдрүүд нь өдрийн турш гэр бүлийн аль нэг гишүүн гэртээ байх
эсвэл хэрвээ ажилдаа авч явж чадвал илүү сайн байдаг.
Хүйтэн цаг уурыг тэвчих чадвар:
Маш богино үстэй, тарга муутай Greyhound гэх мэт үүлдрүүд нь хүйтэнд
эмзэг байдаг. Хүйтнийг тэсвэрлэх чадвар багатай ноход нь хүйтэн уур
амьсгалтай газар гэр дотор байх хэрэгтэй бөгөөд сэрүүнд алхахад хүрэм
хантаазтай байх хэрэгтэй байдаг.
Халуунд тэсвэрлэх чадвар:
Зузаан давхаралдсан үстэй нохойнууд нь халуунд илүү эмзэн байдаг.
Богино хамартай, Bulldog, Pug гэх мэт зарим үүлдрүүд өөрсдийг
сэрүүцүүлэхээр хангалттай амьсгалж чаддаггүй. Хэрвээ та халуунд
мэдрэмтгий үүлдрийг авахыг хүсч байвал, халуун өдрүүдэд нохой чинь гэр
дотор байх хэрэгтэй бөгөөд халуунд дасгал хөдөлгөөн хийлгэхдээ илүү
болгоомжтой байх хэрэгтэй.
Ноходтой эелдэг байдал:
Ноходтой эелдэг байх хүмүүстэй эелдэг байх хоёр бол тэс ондоо зүйлс.
Зарим ноход хүмүүстэй хэдий дотно боловч бусад ноходруу дайрч,
илүүрхэхийг оролдож болох бол бусад нь ноцолдохоос тоглохыг илүүд үзэх
бөгөөд зарим нь сүүл эргүүлээд зугтана. Үүлдр бол зөвхөн гол үзүүлэлт
биш бөгөөд эхээс хамт төрсөн гөлөгнүүд болон эхтэйгээ хамт 6-8 долоо
хоног хүртлээ тоглож өссөн гөлөгнүүд илүү сайн ноходтой нийгэмших чадвар
суудаг.
Гадны хүнтэй эелдэг байдал
Гадны хүнтэй эелдэг
ноход зочидтой сүүлээ хөдөлгөн үнэрлэж мэндчилдэг бол бусад нь бүрэг,
хайхрамжгүй, эсвэл бүр түрэмгий ханддаг. Ямартай ч ямар үүлдр байх нь
хамаагүй тэдний гөлөг байхдаа сурсан зүйл нь ихээхэн нөлөөлнө.
Үс уналтын хэмжээ:
Хэрвээ та өөрийн гэрээ нохойтой хуваалцах гэж байгаа бол таны хувцас,
гэрт наалдах үстэй тохиролцох хэрэгтэй болно. Юутай ч , үс уналт нь
үүлдрүүдэд маш олон янз байдаг бөгөөд зарим ноход жилд 1 удаа, зарим нь
улиралын онцлогоор гуужиж, зарим нь бараг хаядаггүй. Хэрвээ та өндөр
шаардлагатай, цэвэр цэмцгэрч бол бага үс унадаг үүлдрээс сонгох эсвэл
өөрийн дүрмээ бага зэрэг сулруулах хэрэгтэй.
Шүлсээ хянах
Шүлс нь гоожсон ноход тандээр мэндлэх гэж ирэхдээ гар дээр сунжиралдсан
урт хэлхээ бий болгож, том нойтон толбыг хувцаснууд дээр чинь үлдээнэ.
Хэрвээ та маш цэвэрч бол магадгүй шүлсээ бага үсэргэдэг нохой сонгохыг
хүсэх байх.
Арчилахад хялбар байдал:
Зарим үүлдрүүд
заавал самнах ёстой, байхад бусад нь тогтмол усанд оруулж, хумсыг нь
авдаг байхад бас зарим бусдын хувь арчилгаа нь зөвхөн цэвэр эрүүл байхын
тулд байдаг. Танд их арчилгаа шаардлагатай нохойнд гаргах цаг зав,
тэвчээр, эсвэл үүнийг хийлгэхийн тулд өөр хэн нэгэнд өгөх мөнгө байгаа
эсэхийг бодлцож үзээрэй.
Ерөнхий эрүүл мэнд:
Зарим
үүлдрүүдэд заавал хойд хөлний гажиг үүсэх гэх мэт генетикийн эрүүл
мэндийн асуудал үүсэх өндөр магадлал байдаг. Хэрвээ та гөлөг худалдаж
авч байгаа бол сонирхсон үүлдрийн нохойндоо генетикийн асуудал байгаа
эсэхийг шалгахдаа тухайн нохойны эцэг эхийн болон бусад мэдээллүүдийг
шалгах нь сайн арга юм.
Жин нэмэх боломж:
Зарим үүлдрүүд
нь жин нэмэх дуртай байдаг ба амаран нэмэгдэх хандлагатай байдаг.
Хүмүүстэй адил илүүдэл жинтэй байх нь нохойнд эрүүл мэндийн асуудал
үүсгэдэг. Хэрвээ та жин нэмэх дуртай үүлдрээс сонгох бол хоолыг нь
хязгаарлаж, хангалттай дасгал хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй ба өдөр
тутмын тогтмол хоол иддэг савыг нь хэмжиж байх хэрэгтэй.
Биенийн хэмжээний түвшин:
Ноход хамгийн бага Chihuahua-гаас эхлээд сүрлэг өндөр Great Dane хүртэл
олон төрлийн хэмжээтэй байдаг. Хэр их хэмжээний орон зайг эзлэх нь
тантай болон танай гэрт хэр тухтай байхыг шийдэх гол хүчин зүйл юм.
Шүд нь захатнах /шууд бус утгаар:
Ихэнх үүлдрүүд гөлөг байхад болон retriever /анч/ үүлдрүүдийн бүх
насанд элбэг байдаг “Шүд нь захатнах” гэдэг нь хазах, зажлах, зууж
тоглох гэх мэт хандлагатай байхыг хэлж байгаа юм. Шүд нь захатнасан
нохдууд ихэвчлэн гэр бүлийн гишүүдтэй амаараа зууж харилцдаг бөгөөд
тэднийг мэрж зуудаг тоглоомыг мэрж болох ч хүнийг мэрж болохгүйг зааж
сургах хэрэгтэй. Шүд нь захатнасан ноход юм авчируулах тоглоомонд
үнэхээр дуртай бөгөөд зажилдаг тоглоомыг зажлах бас дуртай.
Хуцаж улих хандлага:
Зарим үүлдрүүд бусдаасаа илүү их чалчаа. Ямар нэг үүлдрийг сонгохдоо
хуцаж улихдаа хэр их дуу чимээтэй байдаг болон их багыг нь бодож үзэх
хэрэгтэй. Хэрвээ та анч нохойг сонирхож байгаа бол гоё сайхан хуцдаг
байх нь танд хэрэгтэй юу? Хэрвээ та харуулын нохой сонирхож байгаа бол
сэжигтэй танихгүй хүнээр дүүрэн хот түүнийг тогтмол сэрэмжлүүлэх үү? Та
дуу чимээнээс хол газар амьдардаг уу? Танд хөршүүд байдаг уу?
Аялах, туулах чадвар:
Зарим үүлдрүүд бусдаасаа илүү чөлөөт байдаг. Siberian Husky гэх мэт
умардын ноход нь хол зай туулах зориулалтаар үүлдржүүлэгдсэн байдаг ба
тэдний сонирхлыг татсан юуны ч араас боломж гарвал нисдэг.
Эрч хүчний түвшин:
Өндөр эрч хүчтэй ноход үргэлж ямар нэгэн үйл явдлыг хүлээж, бэлэн
байдаг. Ан агнах, мал хариулах, гэх мэт ажилд зориулагдсан зарим төрлийн
нохдод бүтэн өдөр ч ажиллах эрч хүч дүүрэн байдаг. Тэдэнд үр дүнтэй
дасгал хөдөлгөөн болон оюуны сэргээш, хэрэгтэй бөгөөд тэд үсэрч, тоглож,
ямар нэгэн шинэ дүр төрх, үнэрүүдийг ажиглах дуртай. Үүлдр сонгохдоо
өөрийнх идэвхтэй байдлын түвшинг, амьдралын хэв маягийг харгалзах
хэрэгтэй бөгөөд, цовоо, эрч хүчтэй нохой тохирох эсэхийг бодоорой.
Тоглох дуртай байдал:
Зарим ноход насан туршдаа гөлөгшиг, үргэлж тоглохыг гуйдаг байхад бусад
нь илүү чухал, тайван байдаг. Хэдийгээр тоглох дуртай гөлөгнүүд
аятайхан сонсогддог боловч, өдөр бүр нохойтойгоо хичнээн их тоглож
чадах, хэрвээ хүүхдүүдтэй бол тэд нохойны чинь хамт тоглогч байж чадах
эсэх зэргийг анхаарах хэрэгтэй #via facebook нохой page
Bookmarks
Archive
-
▼
2016
(17)
-
▼
January
(17)
- харуулын ноход дэлхийн хамгийн шилдэг 15 үүлдр
- Далматин
- Грэат Данэ
- Лабрадор Рэтриэвэр
- Вэймаранер
- Админ авч бн доор коммэнт бичээрэй
- Aмерикан Питт Булл Тэрриэр
- Добэрман Пинчэр
- Нохдын хаанас гаралтайг гаргасан зурагууд
- Булл тэрриэр
- нохойтой...
- Голдэн рэтриэвэр
- Сибэрийн Хаски
- заа админ нь өдөртөө 2 удаа иймэрхүү мэдээлэл оруу...
- Дундад Азийн Хоньч
- Нохойг сонгохдоо юу анхаарах вэ? #Зөвлөгөө: Ши...
- за бүгдээрээ мэддэг зүйлсээ хуваалцаарай мэддэг нь...
-
▼
January
(17)
About Me
Friday, January 15, 2016
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment