Tuesday, January 19, 2016

Грэат Данэ

ШИНЖ ЧАНАРУУДЫГ %-ААР ХАРВАЛ:
- Орон сууцанд тохиромжтой байдал: 60%
- Шинээр нохой эзэмшигчдэд тохирох байдал: 60%
- Мэдрэмтгий байдлын түвшин: 80%
- Ганцаараа байхыг тэвчих байдал: 60%
- Хүйтэн цаг уурыг тэвчих чадвар: 40%
- Халуунд тэсвэрлэх чадвар: 60%
- Гэр бүлдээ эелдэг, нөхөрсөг байдал: 100%
- Хүүхдүүдтэй эелдэг, нөхөрсөг байдал: 80%
- Ноходтой эелдэг байдал: 80%
- Гадны хүнтэй эелдэг байдал 80%
- Үс уналтын хэмжээ: 80%
- Шүлсээ хянах– 40%
- Үс арчилахад хялбар байдал: 100%
- Ерөнхий эрүүл мэнд: 20%
- Жин нэмэх боломж: 60%
- Биеийн хэмжээний түвшин: 100%
- Сургахад хялбар байдал: 80%
- Оюуны чадамж 60%
- Шүд нь захатнах /шууд бус утгаар/: 40%
- Араатны хандлага - /Бага жижиг амьтдыг элдэх, хөөх, шувуу барих г.м/: 40%
- Хуцаж улих хандлага: 80%
- Аялах, туулах чадвар: 40%
- Эрч хүчний түвшин: 60%
- Биений хүч чадлын түвшин: 80%
- Дасгал хөдөлгөөний хэрэгцээт байдал: 60%
- Тоглох дуртай байдал – 80%

ШИМ ТЭЖЭЭЛ БА ХООЛЛОЛТ:
Сайн шим тэжээл Great Dane-д гөлөг байхаас нь идэр нас хүртэл маш чухал. Тэдний өсөж томрохоос авхуулаад амьдралын бүх үе шатуудад нь тэдний хоол шингээх өвөрмөц онлогт нь тохирохоор зааврын дагуу хооллох хэрэгтэй. Олон нохойн хоолны компаниуд жижиг, дунд, том, маш том хэмжээний үүлдр бүрт зориулсан тусгай хоолны заавартай байдаг. Great Dane бол том хэмжээтэй үүлдрт багтах бөгөөд 8-10 жил насладаг. Нохойгоо юугаар хооллох нь таны өөрийн сонголт боловч түүнийг урт удаан наслуулахын тулд малын эмч эсвэл мэргэжлийн үүлдр эрхлэгчтэй сайн зөвлөлдөж гөлөг байхаас нь насанд хүртэл нь хооллох давтамжийг нь тохируулах нь хамгийн сайн арга. Цэвэр ус үргэлж хажууд нь байх ёстой.
АРЧИЛГАА:
Арчилгаа нь та болон таны нохой хоёрт холбоо тогтоох гайхалтай дадлага болох болно. Тэдний хүчтэй хурдан ургах хумснуудыг хэтэрхий их ургаж, хурц болж, хагарахаас нь сэргийлж тогтмол хумсны хутга эсвэл билүүгээр засах хэрэгтэй. Тэдний чихийг хулхи, элдэв хогний үйрмэг бөөгнөрөхөөс өмнө тогтмол шалгаж байх нь элдэв халдварт өвчнөөс сэргийлнэ. Шүдийг нь тогтмол сойздох ёстой. Богино, гөлгөр үсийг тогтмол самнах нь үс уналтыг багасгадаг. Долоо хоног бүр үсийг нь самнаж хааяа усанд оруулах хэрэгтэй.
ЭРЧ ХҮЧ БА ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН:
Тэдний зөөлөн зан чанараас гадна Dane-үүд соргог гэрийн хамгаалагчид юм. Дөлгөөн боловч том дүр төрх нь урилгагүй зочдыг дахин нэг бодоход ихэвчлэн хангалттай байдаг. Урилгагүй зочны хувьд эр зоригтой, жавхаатай хүчирхэг дайсан юм. Хүүхдэд эелдэг, тэвчээртэй тэд хүмүүстэй амархан нөхөрлөдөг. Dane-үүдтэй хамт байхад баяр баясгалантай байх боловч тэдний хэмжээ, жин, хүч чадлыг анхаарч үзэх хэрэгтэй.
ЭРҮҮЛ МЭНД:
Бусад үүлдрүүийн адил зарим нэг хойд хөлний өсөлт хөгжлийн гажиг, нүдний өвчин, бамбай булчирхайн болон зүрхний өвчин гэх мэт эрүүл мэндийн асуудлууд байдаг. Зарим ноход эдгээр эрүүл мэндийн асуудалтай нүүр тулдаг ч Great Dane-үүд ихэнх нь эрүүл ноход байдаг. Great Dane-үүд нь хурдан өсдөг бөгөөд өсөлтийн явцад ихээхэн зовиуртай тулах магадлалтай. Сайн шим тэжээл тохиромжтой дасгал хөдөлгөөн маш чухал. Зөөлөн ясны өвчин буюу panosteitis нь урт ясны өсөлтний үрэвслээс бий болдог. Гөлөг байхдаа хөл нь доголж явбал малын эмчид үзүүлэх хэрэгтэй. Бусад ясны өвчингүүд нь хоолны шим тэжээлийн тохируулга алдагдснаас үүсдэг бөгөөд аюултай юм. Great Dane-үүд нь бусад өргөн цээжтэй үүлдрүүдийн адил малын халдвар, ходоодны мушгиралтаар өвддөг. Өдөрт 2 хооллож, хоолоо идсэний дараа нь хөдөлгөөнийг нь хязгаарлах нь энэ асуудлаас сэргийлэхэд туслана. Өөрийн Dane-ээ таргалуулж болохгүй. Жин нэмэх нь амархан байх боловч буцааж багасгахад хэцүү байх болно. Том жинтэй Dane богино насладаг. Илүүдэл жин нь тэдний нас ахих үед хөдөлгөөний асуудлыг үүсгэдэг. Great Dane-ийг тэжээхийг хүсч байгаа бол сайн үүлдр эрхлэгчээс зөвлөгөө авч эрүүл мэндийн нарийн асуудлуудын талаар мэдлэгээ өсгөх хэрэгтэй. Сайн үүлдр эрхлэгчид тэднийг гөлөг байхад нь генетикийн шинжилгээ хийж өвчин тусах магадлалыг багасгадаг.

0 comments:

Post a Comment