Monday, January 18, 2016

Лабрадор Рэтриэвэр

Хувийн онцлог:
Хайрласан, хайр татам, маш тэвчээртэй, Өндөр оюуны чадамжтай, таалагдахыг хичээдэг, өндөр идэвхтэй. Сэргэлэн, сайхан ааштай. Тоглох дуртай, ялангуяа усанд, . Хүмүүс болон амьтадтай ширүүн биш. Ажилчин Lab-нь үзүүлэнгийн Lab-аас илүү мэдрэмтгий, идэвхтэй байх хандлагатай байдаг. Golden Retriever-ийг бодвол илүү биеэ даасан, даруулга багатай байдаг. Зарим нь гөлөг байхаас нь
маш сайн нийгэмшүүлэхгүй бол гадны хүнд илүү хянамгай болдог.Зан ааш:
Хүүхэдтэй маш сайн
Хүн болгоны хайрладаг
Сургахад маш хялбар
Хүмүүсээс бага зэрэг хамааралтай
Дуулгавар дундаж
Бусад амьтадтай ерөнхийдөө сайн
Нохойн ярдаг ааш багатай
Дунд зэрэг хуцдаг
Гэр дотор дундаж хөдөлгөөнтэй
Шинээр нохой тэжээгчдэд тохиромжтой

Чадварууд:
Ан, үнэрч, агнасан анг олж авчирах, цагдаагийн ажиллагаа, мансууруулах бодис илрүүлэх, хайгуул болон аврах ажиллагаа, картинг /уналга/, хурд, өрсөлдөхүйц дуулгавар, үйлчилгээ, эмчилгээ
Түүх:
Labrador Retriever нь Америк улсад хамгийн элбэг байдаг үүлдр. Анх Newfoundland, Canada-д загасчны барьсан загасыг барьж эрэг дээр гаргахын тулд завьнаас мөслөг усруу үсэрч сургагдаж байсан байна. Туршилтаар Англид авчирснаар, Labrador-ийн агнасан анг олж авчрах авьас нь батлагдаж, хөгжүүлэгдсэн байна. Гэр бүлийн хамгийн шилдэг нохдын нэг мөн хамтрагч бөгөөд учир нь зөөлөн, хайрласан хандлага, өндөр сургалт авдаг, мансууруулах бодис илрүүлэх, сохор хүмүүсийн хөтөч хийдэг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйлчлэгч зэрэг олон давуу талууд түүнд байдаг. Мөн энэхүү нохой гайхалтай дуулгавартай.


Түлхүүр үзүүлэлтүүд:

Өндөр:
Эр нь 57,15см – 62,23 см
Эм нь 54,61см – 59,69 см
Биеийн хэмжээ
Том
Жин:
Эр нь 29,48кг – 36,28кг
Эм нь 24,94кг – 31,75
Олдоц:
Маш элбэг


Арчилгаа:
Маш бага үс арчилгаа шаарддаг
Хумс, чих, сүүл тайралт шаардлагагүй
Богино үстэй
Дундаж үс уналттай
Маш их дасгал хөдөлгөөн шаардлагатай
Гүйлтийн сайн хамтрагч болдог
Орон сууцанд тохиромжтой боловч, тогтмол хөдөлгөөн хэрэгтэй
Дундаж хэмжээний салхилах талбай хэрэгтэй
Ихэнх цаг уурт зохицдог
Дунджаар 10-12 насладаг

Анхаарах зүйлс:
Labrador Retriever нь ерөнхийдөө эрүүл саруул үүлдр. Хөлний гажин, PRA, нүдний өвчнөөс сэрэмжтэй байх хэрэгтэй. Labrador-ууд нь их иддэг учир тэдэнд тогтмол хөдөлгөөн болон жин хэт нэмэхээс сэргийл хоол хүнсийг нь тохируулах хэрэгтэй. Тэднийг эртнээс уя хүзүүвчтэй нь дасгаж сургахгүй бол тэд их хүчтэй хүзүүтэй. Labrador-ууд нь сэлэх дуртай. Labrador-ууд нь их элбэгшиж байгаа учир зөвхөн чанартай тэжээгч, үржүүлэгчээс авах нь зүйтэй юм.

Биеийн бүтэц:
Чанга, булчилаг нохой, урт нь өндрөөсөө бага зэрэг илүү, богино, ширүүн, арчилахад хялбар, усны хамгаалалтттай давхар үстэй. Цул хар, шар, шоколадан өнгөтэй байдаг. Толгой нь уужим, хошуу нь бага зэрэг өргөн. Дундаж хэмжээтэй чих нь унжгар. Хоншоор нь хар болон шар нохойнд хар өнгөтэй, шоколадан өнгөтэй нохойнд бор өнгөтэй байдаг. Хайчан зуулттай байх нь илүү зохимжтой. Нүд нь зөөлөн төрхтэй. Цээж нь өвдөгрүүгээ сунасан байх боловч илүү байх ёсгүй. Минж шиг сүүл нь хүчтэй, уг талруугаа илүү зузаарч сүүл талруугаа нарийсч, бүхэлдээ үсээр бүрхсэн байна. Савар нь сэлэхэд зориулсан.

0 comments:

Post a Comment