Tuesday, January 19, 2016

Далматин

Dalmatian

Хэдийгээр маш эртний гаралтай боловч, Далмат нь анх Yogoslavia-ийн нэг хэсэг болох Dalmatia –д түүхэнд тэмдэглэгджээ. Энэхүү үүлдрийг нь 1800-аад онд тэрэгний нохойнд элбэг ашиглаж байсан ба морьд болон тэргийг хамгаалдаг байжээ. Олон талын авьяастай Далмат нь гал сөнөөгчийн туслах, дайны үеийн харуул, манаач, циркийн үзүүлбэр, жижиг амьтны анч, хоньч, хамгаалалтын нохой зэрэг олон зорилгоор хэрэглэгдэж байсан байна. Өнөөдөр энэ үзэсгэлэнтэй үүлдр нь маш сайн хамтрагч нохой бөгөөд, Диснейн хэд хэдэн кинонуудаараа илүү олонд танигджээ. Далмат нь цэвэр, нохойны эвгүй үнэргүй. Гөлөгнүүд нь цагаан төрдөг ба толбонууд нь сүүлд гарч ирдэг. Маш энергитэй үүлдр бөгөөд, хөдөлгөөний дутагдалд орохоос нь сэргийлэх хэрэгтэй. Гөлөгнүүдэд нь чих нь дүлийрэх магадлал 10-12% байдаг. Бүхий л гөлөгнүүдийн чихийг нь шалгуулж байх хэрэгтэй. Далматуудыг гадаа хүйтэнд удаан байлгах хэрэггүй. Тэд хүмүүстэй илүү дотно тул сайн харуулын нохой болдоггүй. Тэд хүүхэдтэй тоглох дуртай боловч бага насны хүүхдэд ширүүднэ. Далматууд бусад ноходтой эелдэг боловч танихгүй нохойнуудад дургүй ба эр нь бусад эр нохойнуудад дургүй байдаг. Хэдийгээр тэд маш ухаалаг боловч дураараа, зөрүүд байх хандлагатай. Тэд тууштай, тогтмол сургалтыг илүү сайн хүлээн авдаг.
Ур чадварууд:
- Эрэл
- Харуул
- Хамгаалалт
- Гүйлт
- Хурд
Жин:
- 48,3 см – 61см
Хэмжээ:
- Дунд
Жин:
- Эр: 22,6кг – 39,5 кг
- Эм: 18,1 кг – 30 кг
Арчилгаа:
- Тогтмол үс арчилгаа хэрэгтэй
- Богино үстэй,
- Тогтмол үс унадаг
- Маш сайн гүйлтийн хамтрагч
- Орон сууцанд тохиромжтой бус
- 10-12 насладаг
- Өдөр тутмын хөдөлгөөн хэрэгтэй

0 comments:

Post a Comment