Thursday, January 21, 2016

харуулын ноход дэлхийн хамгийн шилдэг 15 үүлдр

Олон хүмүүс гэр орон эд хөрөнгөө хамгаалуулах зорилгоор нохойг авдаг. Гадны урилгагүй зочноос хамгаалах хамгаалалтын нохойг тусгай үүлдрийн нохойноос сонгож эсвэл тусгай сургуулилатаар сургаж бэлтгэдэг. Гэвч бас маш сайн харуулын нохойнууд бас байдаг. Харуулын нохойнууд нь эд хөрөнгөнд нь ойртсон хүмүүсийг эсвэл найзуу дайсан уу гэдгийг маш сайн ялгаж эзэндээ анхааруулдаг. Ихэнх хамгаалалтын нохойнууд нь маш сайн харуулын нохой болж чаддаг ч бүх харуулын ноход нь сайн хамгаалалтын нохой болж чаддаггүй. Хэрэв танд итгэж болох амьд хамгаалалтын дохио хэрэгтэй байгаа бол эдгээр үүлдрүүдээс сонгохыг зөвлөж байна. Сайн хуцдаг ноход нь хэдийгээр тийм том, аймшигтай харагдахгүй ч гэсэн гадны урилгагүй зочныг зогсоож чадах болно.
1- Rottweiler
Rottweiler нь Германы том хамгаалалтын нохой бөгөөд гэр бүлдээ маш үнэнч, гадны хүнд маш сэрэмжтэй нохой юм. Анхлан нохой тэжээгчдэд энэхүү нохой нь тийм ч сайн сонголт биш боловч маш сайн харуулын болон хамгаалалтын нохой юм.





#2 – Doberman Pinscher

Doberman Pinscher нь Хамгаалалт, цагдаа, цэргийн ажиллагаанд зориулагдаж бий болсон Германы үүлдр юм. Тэд том бас хүчтэй бөгөөд сэжиг бүхий үйл хөдлөлийг эзэндээ анхааруулын зэрэгцээ сайн хамгаалалтын нохой болдог




#3 - German Shepherd

German Shepherd нь өнөөдрийг хүртэл цагдаа, цэргийн зориулалтаар ашиглагдсаар байна. Тэд Маш сайн хамгаалалтын нохой бөгөөд тэд ямар нэгэн гадны зочныг өчүүхэн төдий гэрт нь ойртоход ч эзэндээ анхааруулдаг.








#4- Cairn Terrier

Хэдийгээр жижиг биетэй ч гэсэн Cairn Terrier нь хүчтэй. Тэд зоригтой, ааш муутай бөгөөд эргэн тойрондоо маш ажигч урьд өмнө үзэгдээгүй ямар нэгэн үйл хөдлөлийг цаг алдалгүй эзэндээ сэрэмжлүүлдэг учраас маш сайн харуулын нохой болдог.



#5 – Bull mastiff

Bull mastiff нь том, хүчтэй үүлдр бөгөөд гайхамшигтай харуулын нохой болдог. Тэд ямар нэгэн гадны хүнийг анхааруулах бөгөөд ямар нэгэн сэжигтэй үйлдлийг шууд хуцаж анхааруулдаг. Харагдах байдал, том биенээс гадна гэр бүлдээ маш зөөлөн элэгтэй гэдгээрээ танигдсан байдаг.


  
#6- Аkita

Аkita нь Том биетэй Япон нохой бөгөөд ангийн болон хамгаалалтын зориулалтаар анх ашиглагдаж байсан. Тэд ямар нэгэн хэвийн бус үйл хөдлөлийг эзэндээ маш хурдан анхааруулдаг. Тэд хүчтэй ноход бөгөөд анхлан нохой тэжээгчдэд тийм ч тохиромжтой биш, гэвч өөрийн эзэндээ үнэнч байдлаараа харьцуулашгүй.



#7 – Schipperke

Schipperke бол жижиг биетэй Бельгийн нохой юм. Тэдний гарал нь хонь хариулахад ашиглагдаж байсан ч маш бие даасан, зөрүүд, ухаалаг ноход юм. Хэдийгээр жижиг биетэй ч танил урилгагүй зочныг ойртоход маш хурдан эзэндээ анхааруулдаг. Шинээр нохой тэжээх гэж байгаа хүмүүст тохиромжгүй


 
#8 – Belgian Malinois

Belgian Malinois нь Бельгийн 4 Хоньч нохойны нэг бөгөөд богино үстэй төрөл нь юм. Тэд бол маргаангүй хамгийн шилдэг ажиллах чадвартай нохдын нэг бөгөөд цагдаагийн болон цэргийн ажиллагаанд хамгийн өргөн хэрэглэгддэг. Тэд маш сайн хамгаалалтын болон харуулын ноход юм. Тэдэнд ямар нэгэн хийх зүйл өгөх хэрэгтэй бөгөөд гэр бүлд тохиромжтой нохой болдог.


#9 – Cane Corso

Cane Corso бол том биетэй, хүчтэй mastiff бөгөөд ямар нэгэн урилгагүй зочныг үргэлж хараандаа байлгаж байдаг. Ямар нэгэн хэвийн бус үйлдлийг маш хурдан эзэндээ анхааруулдаг. Тэдэнд маш тууштай, онцгой эзэн хэрэгтэй


 

#10 – Miniature Pinscher

Miniature Pinscher нь Doberman Pinscher- тэй ижил төстэй боловч, тийм ойрхон холбоотой биш. Тэд гайхалтай харуулын нохой бөгөөд эргэн тойрондоо маш сонор сэрэмжтэй.






 
#11 - Giant Schnauzer

Giant Schnauzer нь Schnauzer үүлдрүүдийн хамгийн том нь бөгөөд хамгаалалтын болон харуулын нохойгоор ашиглагдаж ирсэн. Энэхүү 2 үүргээ өнөөдрийг хүртэл маш сайн гүйцэтгэсээр ирсэн бөгөөд гэр боло гэр бүлээ маш сайн хамгаалдаг.




#12 – Great Pyrenees

Great Pyrenees бол маш том гэрийн тэжээмэл хамгаалалтын үүлдэр бөгөөд энэхүү ажилдаа одоо ч гэсэн маш сайн. Хэдийгээр голдуу гэрийн хамгаалагчаар ашиглагдаж ирсэн боловч энэхүү үүлдр нь гэртээ ойртож буй гадны зочдыг тууштай анхааруулдаг. Тэдний том хэмжээ нь ихэнх урилгагүй зочдыг холдуулдаг.

 
 
#13 Miniature Schnauzer

Miniature Schnauzer нь Schnauzer - уудын хамгийн жижиг нь бөгөөд тэдэн дотроо хамгийн сайн харуулын нохой юм. Terrier – үүдийн төрөлдөө үл таних зүйлд ааш муутай ноход юм.




#14 – German Pinscher

German Pinscher нь үргэлж Doberman Pinscherтэй андуурагддаг. Гэвч энэ 2 үүлдр нь ондоо төрлүүд юм. Үнэндээ German Pinscher нь Standard Schnauzer-тэй илүү ойр холбоотой. Бусад үүлдрүүдтэй адил маш сайн харуулын нохой ба гэр бүлдээ маш үнэнч нохой юм.




#15 – Airedale Terrier

Airedale Terrier бол хамгийн том Terrier-ийн төрөл бөгөөд ангийн зориулалтаар болон цагдаа ,цэрийн ажиллагаанд ашиглагдаж ирсэн. Тэд маш сайн харуулын нохой болдог ба ямар нэгэн хэвийн бус үйлдлийг эзэндээ маш хурдан анхааруулдаг. Тэд маш гайхамшигтай үнэнч ноход боловч анхлан нохой тэжээгчдэд санал болгох нохой биш юм.




Tuesday, January 19, 2016

Далматин

Dalmatian

Хэдийгээр маш эртний гаралтай боловч, Далмат нь анх Yogoslavia-ийн нэг хэсэг болох Dalmatia –д түүхэнд тэмдэглэгджээ. Энэхүү үүлдрийг нь 1800-аад онд тэрэгний нохойнд элбэг ашиглаж байсан ба морьд болон тэргийг хамгаалдаг байжээ. Олон талын авьяастай Далмат нь гал сөнөөгчийн туслах, дайны үеийн харуул, манаач, циркийн үзүүлбэр, жижиг амьтны анч, хоньч, хамгаалалтын нохой зэрэг олон зорилгоор хэрэглэгдэж байсан байна. Өнөөдөр энэ үзэсгэлэнтэй үүлдр нь маш сайн хамтрагч нохой бөгөөд, Диснейн хэд хэдэн кинонуудаараа илүү олонд танигджээ. Далмат нь цэвэр, нохойны эвгүй үнэргүй. Гөлөгнүүд нь цагаан төрдөг ба толбонууд нь сүүлд гарч ирдэг. Маш энергитэй үүлдр бөгөөд, хөдөлгөөний дутагдалд орохоос нь сэргийлэх хэрэгтэй. Гөлөгнүүдэд нь чих нь дүлийрэх магадлал 10-12% байдаг. Бүхий л гөлөгнүүдийн чихийг нь шалгуулж байх хэрэгтэй. Далматуудыг гадаа хүйтэнд удаан байлгах хэрэггүй. Тэд хүмүүстэй илүү дотно тул сайн харуулын нохой болдоггүй. Тэд хүүхэдтэй тоглох дуртай боловч бага насны хүүхдэд ширүүднэ. Далматууд бусад ноходтой эелдэг боловч танихгүй нохойнуудад дургүй ба эр нь бусад эр нохойнуудад дургүй байдаг. Хэдийгээр тэд маш ухаалаг боловч дураараа, зөрүүд байх хандлагатай. Тэд тууштай, тогтмол сургалтыг илүү сайн хүлээн авдаг.
Ур чадварууд:
- Эрэл
- Харуул
- Хамгаалалт
- Гүйлт
- Хурд
Жин:
- 48,3 см – 61см
Хэмжээ:
- Дунд
Жин:
- Эр: 22,6кг – 39,5 кг
- Эм: 18,1 кг – 30 кг
Арчилгаа:
- Тогтмол үс арчилгаа хэрэгтэй
- Богино үстэй,
- Тогтмол үс унадаг
- Маш сайн гүйлтийн хамтрагч
- Орон сууцанд тохиромжтой бус
- 10-12 насладаг
- Өдөр тутмын хөдөлгөөн хэрэгтэй

Грэат Данэ

ШИНЖ ЧАНАРУУДЫГ %-ААР ХАРВАЛ:
- Орон сууцанд тохиромжтой байдал: 60%
- Шинээр нохой эзэмшигчдэд тохирох байдал: 60%
- Мэдрэмтгий байдлын түвшин: 80%
- Ганцаараа байхыг тэвчих байдал: 60%
- Хүйтэн цаг уурыг тэвчих чадвар: 40%
- Халуунд тэсвэрлэх чадвар: 60%
- Гэр бүлдээ эелдэг, нөхөрсөг байдал: 100%
- Хүүхдүүдтэй эелдэг, нөхөрсөг байдал: 80%
- Ноходтой эелдэг байдал: 80%
- Гадны хүнтэй эелдэг байдал 80%
- Үс уналтын хэмжээ: 80%
- Шүлсээ хянах– 40%
- Үс арчилахад хялбар байдал: 100%
- Ерөнхий эрүүл мэнд: 20%
- Жин нэмэх боломж: 60%
- Биеийн хэмжээний түвшин: 100%
- Сургахад хялбар байдал: 80%
- Оюуны чадамж 60%
- Шүд нь захатнах /шууд бус утгаар/: 40%
- Араатны хандлага - /Бага жижиг амьтдыг элдэх, хөөх, шувуу барих г.м/: 40%
- Хуцаж улих хандлага: 80%
- Аялах, туулах чадвар: 40%
- Эрч хүчний түвшин: 60%
- Биений хүч чадлын түвшин: 80%
- Дасгал хөдөлгөөний хэрэгцээт байдал: 60%
- Тоглох дуртай байдал – 80%

ШИМ ТЭЖЭЭЛ БА ХООЛЛОЛТ:
Сайн шим тэжээл Great Dane-д гөлөг байхаас нь идэр нас хүртэл маш чухал. Тэдний өсөж томрохоос авхуулаад амьдралын бүх үе шатуудад нь тэдний хоол шингээх өвөрмөц онлогт нь тохирохоор зааврын дагуу хооллох хэрэгтэй. Олон нохойн хоолны компаниуд жижиг, дунд, том, маш том хэмжээний үүлдр бүрт зориулсан тусгай хоолны заавартай байдаг. Great Dane бол том хэмжээтэй үүлдрт багтах бөгөөд 8-10 жил насладаг. Нохойгоо юугаар хооллох нь таны өөрийн сонголт боловч түүнийг урт удаан наслуулахын тулд малын эмч эсвэл мэргэжлийн үүлдр эрхлэгчтэй сайн зөвлөлдөж гөлөг байхаас нь насанд хүртэл нь хооллох давтамжийг нь тохируулах нь хамгийн сайн арга. Цэвэр ус үргэлж хажууд нь байх ёстой.
АРЧИЛГАА:
Арчилгаа нь та болон таны нохой хоёрт холбоо тогтоох гайхалтай дадлага болох болно. Тэдний хүчтэй хурдан ургах хумснуудыг хэтэрхий их ургаж, хурц болж, хагарахаас нь сэргийлж тогтмол хумсны хутга эсвэл билүүгээр засах хэрэгтэй. Тэдний чихийг хулхи, элдэв хогний үйрмэг бөөгнөрөхөөс өмнө тогтмол шалгаж байх нь элдэв халдварт өвчнөөс сэргийлнэ. Шүдийг нь тогтмол сойздох ёстой. Богино, гөлгөр үсийг тогтмол самнах нь үс уналтыг багасгадаг. Долоо хоног бүр үсийг нь самнаж хааяа усанд оруулах хэрэгтэй.
ЭРЧ ХҮЧ БА ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН:
Тэдний зөөлөн зан чанараас гадна Dane-үүд соргог гэрийн хамгаалагчид юм. Дөлгөөн боловч том дүр төрх нь урилгагүй зочдыг дахин нэг бодоход ихэвчлэн хангалттай байдаг. Урилгагүй зочны хувьд эр зоригтой, жавхаатай хүчирхэг дайсан юм. Хүүхдэд эелдэг, тэвчээртэй тэд хүмүүстэй амархан нөхөрлөдөг. Dane-үүдтэй хамт байхад баяр баясгалантай байх боловч тэдний хэмжээ, жин, хүч чадлыг анхаарч үзэх хэрэгтэй.
ЭРҮҮЛ МЭНД:
Бусад үүлдрүүийн адил зарим нэг хойд хөлний өсөлт хөгжлийн гажиг, нүдний өвчин, бамбай булчирхайн болон зүрхний өвчин гэх мэт эрүүл мэндийн асуудлууд байдаг. Зарим ноход эдгээр эрүүл мэндийн асуудалтай нүүр тулдаг ч Great Dane-үүд ихэнх нь эрүүл ноход байдаг. Great Dane-үүд нь хурдан өсдөг бөгөөд өсөлтийн явцад ихээхэн зовиуртай тулах магадлалтай. Сайн шим тэжээл тохиромжтой дасгал хөдөлгөөн маш чухал. Зөөлөн ясны өвчин буюу panosteitis нь урт ясны өсөлтний үрэвслээс бий болдог. Гөлөг байхдаа хөл нь доголж явбал малын эмчид үзүүлэх хэрэгтэй. Бусад ясны өвчингүүд нь хоолны шим тэжээлийн тохируулга алдагдснаас үүсдэг бөгөөд аюултай юм. Great Dane-үүд нь бусад өргөн цээжтэй үүлдрүүдийн адил малын халдвар, ходоодны мушгиралтаар өвддөг. Өдөрт 2 хооллож, хоолоо идсэний дараа нь хөдөлгөөнийг нь хязгаарлах нь энэ асуудлаас сэргийлэхэд туслана. Өөрийн Dane-ээ таргалуулж болохгүй. Жин нэмэх нь амархан байх боловч буцааж багасгахад хэцүү байх болно. Том жинтэй Dane богино насладаг. Илүүдэл жин нь тэдний нас ахих үед хөдөлгөөний асуудлыг үүсгэдэг. Great Dane-ийг тэжээхийг хүсч байгаа бол сайн үүлдр эрхлэгчээс зөвлөгөө авч эрүүл мэндийн нарийн асуудлуудын талаар мэдлэгээ өсгөх хэрэгтэй. Сайн үүлдр эрхлэгчид тэднийг гөлөг байхад нь генетикийн шинжилгээ хийж өвчин тусах магадлалыг багасгадаг.

Monday, January 18, 2016

Лабрадор Рэтриэвэр

Хувийн онцлог:
Хайрласан, хайр татам, маш тэвчээртэй, Өндөр оюуны чадамжтай, таалагдахыг хичээдэг, өндөр идэвхтэй. Сэргэлэн, сайхан ааштай. Тоглох дуртай, ялангуяа усанд, . Хүмүүс болон амьтадтай ширүүн биш. Ажилчин Lab-нь үзүүлэнгийн Lab-аас илүү мэдрэмтгий, идэвхтэй байх хандлагатай байдаг. Golden Retriever-ийг бодвол илүү биеэ даасан, даруулга багатай байдаг. Зарим нь гөлөг байхаас нь
маш сайн нийгэмшүүлэхгүй бол гадны хүнд илүү хянамгай болдог.Зан ааш:
Хүүхэдтэй маш сайн
Хүн болгоны хайрладаг
Сургахад маш хялбар
Хүмүүсээс бага зэрэг хамааралтай
Дуулгавар дундаж
Бусад амьтадтай ерөнхийдөө сайн
Нохойн ярдаг ааш багатай
Дунд зэрэг хуцдаг
Гэр дотор дундаж хөдөлгөөнтэй
Шинээр нохой тэжээгчдэд тохиромжтой

Чадварууд:
Ан, үнэрч, агнасан анг олж авчирах, цагдаагийн ажиллагаа, мансууруулах бодис илрүүлэх, хайгуул болон аврах ажиллагаа, картинг /уналга/, хурд, өрсөлдөхүйц дуулгавар, үйлчилгээ, эмчилгээ
Түүх:
Labrador Retriever нь Америк улсад хамгийн элбэг байдаг үүлдр. Анх Newfoundland, Canada-д загасчны барьсан загасыг барьж эрэг дээр гаргахын тулд завьнаас мөслөг усруу үсэрч сургагдаж байсан байна. Туршилтаар Англид авчирснаар, Labrador-ийн агнасан анг олж авчрах авьас нь батлагдаж, хөгжүүлэгдсэн байна. Гэр бүлийн хамгийн шилдэг нохдын нэг мөн хамтрагч бөгөөд учир нь зөөлөн, хайрласан хандлага, өндөр сургалт авдаг, мансууруулах бодис илрүүлэх, сохор хүмүүсийн хөтөч хийдэг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйлчлэгч зэрэг олон давуу талууд түүнд байдаг. Мөн энэхүү нохой гайхалтай дуулгавартай.


Түлхүүр үзүүлэлтүүд:

Өндөр:
Эр нь 57,15см – 62,23 см
Эм нь 54,61см – 59,69 см
Биеийн хэмжээ
Том
Жин:
Эр нь 29,48кг – 36,28кг
Эм нь 24,94кг – 31,75
Олдоц:
Маш элбэг


Арчилгаа:
Маш бага үс арчилгаа шаарддаг
Хумс, чих, сүүл тайралт шаардлагагүй
Богино үстэй
Дундаж үс уналттай
Маш их дасгал хөдөлгөөн шаардлагатай
Гүйлтийн сайн хамтрагч болдог
Орон сууцанд тохиромжтой боловч, тогтмол хөдөлгөөн хэрэгтэй
Дундаж хэмжээний салхилах талбай хэрэгтэй
Ихэнх цаг уурт зохицдог
Дунджаар 10-12 насладаг

Анхаарах зүйлс:
Labrador Retriever нь ерөнхийдөө эрүүл саруул үүлдр. Хөлний гажин, PRA, нүдний өвчнөөс сэрэмжтэй байх хэрэгтэй. Labrador-ууд нь их иддэг учир тэдэнд тогтмол хөдөлгөөн болон жин хэт нэмэхээс сэргийл хоол хүнсийг нь тохируулах хэрэгтэй. Тэднийг эртнээс уя хүзүүвчтэй нь дасгаж сургахгүй бол тэд их хүчтэй хүзүүтэй. Labrador-ууд нь сэлэх дуртай. Labrador-ууд нь их элбэгшиж байгаа учир зөвхөн чанартай тэжээгч, үржүүлэгчээс авах нь зүйтэй юм.

Биеийн бүтэц:
Чанга, булчилаг нохой, урт нь өндрөөсөө бага зэрэг илүү, богино, ширүүн, арчилахад хялбар, усны хамгаалалтттай давхар үстэй. Цул хар, шар, шоколадан өнгөтэй байдаг. Толгой нь уужим, хошуу нь бага зэрэг өргөн. Дундаж хэмжээтэй чих нь унжгар. Хоншоор нь хар болон шар нохойнд хар өнгөтэй, шоколадан өнгөтэй нохойнд бор өнгөтэй байдаг. Хайчан зуулттай байх нь илүү зохимжтой. Нүд нь зөөлөн төрхтэй. Цээж нь өвдөгрүүгээ сунасан байх боловч илүү байх ёсгүй. Минж шиг сүүл нь хүчтэй, уг талруугаа илүү зузаарч сүүл талруугаа нарийсч, бүхэлдээ үсээр бүрхсэн байна. Савар нь сэлэхэд зориулсан.

Вэймаранер

Буга, баавгай гэх мэт томоохон ангийн бууны нохойгоор анхлан үүлдржүүлсэн энэхүү нохой нь өөрийн төрөлх нутаг Германдаа ихээхэн нэр хүндтэй. Өнөөдөр энэхүү гоёмсог, эрэлттэй нохой нь одоог хүртэл ангийн зориулалтаар ажиллаж байгаа бөгөөд хэрвээ сайн сургаж чадвал маш сайн гэр бүлийн найз болж чаддаг.
Weimaraner-ийн хамгийн эртний ажил буга, баавгай, чоно гэх мэт томоохон ангийн бүхий туслах үүргийг гүйцэтгэж байсан. Германы ойн томоохон ангууд багасахад Weimaraner-ууд нь шувуу, туулай, үнэг гэх мэт агнах чадварлуу шилжсэн.
Түүний нэрийг түүнийг хөгжүүлсэн Германы Court of Weamer гэдэг хүний нэрээр нэрлэсэн бөгөөд тэр хүн бээр үнэрлэж хөөх чадвартай, хурдтай, эрлийн үед тэсвэр тэвчээртэй нохойг бий болгохыг хүссэн байна.
Тэрээр мөрөөдлийн нохойгоо бий болгосон бөгөөд, анх Weimar Pointer гэж танигдсан боловч сүүлдээ Weimaraner болсон байна. Энэхүү үүлдр нь Bloodhound, English Pointer, German Shorthaired Pointer, blue Great Dane, silver-gray Huehnerhund зэрэг нохойнуудын цусыг шингээсэн байна.
Өнөөдөр Weimaraner-ууд нь Weims, Silver Ghosts эсвэл Gray Ghosts гэж дуудагддаг. Энэхүү гоёмсог, сурвалжит ноход нь хайр татсан, үнэнч.
Weimaraner-ийн хамгийн эхний хүсэл бол өөрийн хүмүүстэй хамт байж, ойр зайнд байх юм. Тэднийг сүүдэр гэж нэрлэхэд болох бөгөөд таны хөлөндээр хэвтэж хаа явсан газар дагах болно.
Weimaraner-ууд нь ямартай ч хүн бүхэнд зориулагдсан үүлдр биш юм. Анх удаа нохой эзэмших гэж байгаа хүнд зөвшөөрөгдөхгүй. Эдгээр ноход нь маш их энерги болон болон тэсвэр тэвчээрийг туулах ёстой ба маш их оюуны болон биеийн хөдөлгөөн хэрэгтэй. Түүнгүйгээр тэд тайван бус цухалдуу болдог. Тэд маш их энерги шатаах шаардлагатай нилээн залхмаар байж чадах бөгөөд өөрсдийгөө асуудалд оруулах хангалттай ухаантай байж чадна.
Учир тэд бол анч ноход бөгөөд, Weimaraner-ууд нь хүчтэй араатны хандлагатай. Хэрвээ сургаагүй, удирдлага дор ороогүй бол тэд араатны хандлагыг нь өдөөсөн муур, жижиг ноход, хулгана, мэлхий, шувуу гэх мэтийг хөөж, алах болно. Дараагаар нь тэд өөрсдийн олзоо танд бахархалтайгаар үзүүлэх болно. Тэд мөн гүйж байгаа хүн, дугуйтаа хүмүүсийг хөөнө.
Тэдний ангийн инстиктийг эс тооцвол, Weimaraner-ууд нь бусад ноходтой адил гэрийн нохой. Тэд нохой тэжээх газар эсвэл хүмүүсийн харилцаа багатай хашааны ард үлдэхэд тохиромжтой бус.
Weimaraner-ууд нь хамааралгүй бодогчид бөгөөд таны хил хязгаарыг тогтмол шалгах болно. Хэрвээ та өмнө нь Weimaraner-ийг эзэмшиж байгаагүй бол гөлгийг дуулгавартай болгох сургалтанд суух хэрэгтэй. Түүнийг сургахад зөөлөн, тууштай байх хэрэгтэй бөгөөд учир хатуу ширүүн сургалт нь тэднийг дургүйцсэн болгоно.
Түүнийг нэг сургаж чадвал, Weimaraner-ууд нь хувийн ангийн хамтрагч, хурдтай, сайн гэр бүлийн найз болж чадна.

Зан ааш:
- Том, учир мэддэг хүүхдэд тохиромжтой
- Гадны хүмүүст дургүй
- Зарим талаараа сургахад хэцүү
- Хүмүүсээс дундаж хамааралтай
- Давамгайлах байдал өндөр
- Ижил хүйсний нохойнуудад ширүүн, нохойноос өөр амьтадтай хамт байлгах хэрэггүй
- Хуцах дуртай
- Гэр дотор харьцангуй хөдөлгөөн ихтэй
- Шинээр нохой эзэмшигчдэд тохиромжтой бус                                                                     
ТҮЛХҮҮР ҮЗҮҮЛЭЛТ                                             сүүлийг нь тайрсан эмэгтэй вэймаранер 
Өндөр:                                                                                                                                                      
- Эр: 63,5- 68,58
- Эм: 58-42 - 63,5
Хэмжээ:
- Том
Жин:
- Эр: 31,75 – 38,55
- Эм: 24,94 - 31,75
Олдоц:
- Олохын тулд зарим хичээл зүтгэл хэрэгтэй
Чадвар:
- Ан
- Мөр хайх
- Олж ирэх
- Үргээх, хөөх
- Харуулын нохой
- Хамгаалалтын нохой
- Хайгуул болон аврах ажиллагаа
- Хурд
 
Онцлог шинжүүдийг %-аар харвал:
- Орон сууцанд тохиромжтой байдал: 40%
- Шинээр нохой эзэмшигчдэд тохирох байдал: 40%
- Мэдрэмтгий байдлын түвшин: 60%
- Ганцаараа байхыг тэвчих байдал: 60%
- Хүйтэн цаг уурыг тэвчих чадвар: 60%
- Халуунд тэсвэрлэх чадвар: 80%
- Гэр бүлдээ эелдэг, нөхөрсөг байдал: 100%
- Хүүхдүүдтэй эелдэг, нөхөрсөг байдал: 80%
- Ноходтой эелдэг байдал: 60%
- Гадны хүнтэй эелдэг байдал 40%
- Үс уналтын хэмжээ: 80%
- Шүлсээ хянах– 80%
- Үс арчилахад хялбар байдал: 100%
- Ерөнхий эрүүл мэнд: 40%
- Жин нэмэх боломж: 40%
- Биеийн хэмжээний түвшин: 80%
- Сургахад хялбар байдал: 80%
- Оюуны чадамж 80%
- Шүд нь захатнах /шууд бус утгаар/: 40%
- Араатны хандлага - /Бага жижиг амьтдыг элдэх, хөөх, шувуу барих г.м/: 40%
- Хуцаж улих хандлага: 40%
- Аялах, туулах чадвар: 80%
- Эрч хүчний түвшин: 100%
- Биений хүч чадлын түвшин: 80%
- Дасгал хөдөлгөөний хэрэгцээт байдал: 100%
- Тоглох дуртай байдал – 100%
Арчилгаа:
- Маш бага үс арчилгаа шаардана
- Үс, хумс засах шаардлагагүй
- Богино үстэй
- Дундаж үс уналттай
- Сүүлийг нь хувийн хүсэлтээр тайрдаг
- Тогтмол дасгал хөдөлгөөн хэрэгтэй
- Маш сайн гүйлтийн хамтрагч
- Томоохон салхилах талбай хэрэгтэй
- Ихэнх цаг уурт нийцдэг
- 12-15 жил насладаг

Анхаарах зүйлс:
- Weimaraner-ууд нь маш их энерги, тэсвэр тэвчээртэй байхаар үүлдржүүлэгдсэн болохоор маш их оюуны болон бие биелдарын дасгал хөдөлгөөнөөр хангах хэрэгтэй
- Weimaraner-ууд нь Golden Retriever гэх мэт зөөлөн амтай нохой биш бөгөөд үслэг, жижиг, амьтад болох туулай, муур, нохойнуудад тийм ч хүлцэнгүй бус. Түүний урд жижиг амьтад байвал илүү их анхааралтай байх хэрэгтэй.
- Weimaraner-ууд нь илүү мэдрэмтгий тул тусд ганцааранг нь удаан байлгах хэрэггүй. Тэднийг ганцааранг нь удаанаар үлдээвэл хуцаж, эд зүйлс сүйтгэж магадгүй өөрсдийгөө гэмтээчэж ч болох юм.
- Хэдийгээр Weimaraner-ууд нь анчин ноход боловч тэд гадаа амьдрах дургүй. Тэд танаас илүү их анхаарал хүсэх ба тантай илүү ойр байхыг хүснэ
- Weimaraner-ууд нь гадны хүмүүс сэжигтэй хандах бөгөөд зөвшөөрөгдөхөөс ч илүү ууртай байж болно. Тэднийг олон өөр хүмүүс, нөхцөл байдлуудад гөлөг байхаас нь нийгэмшүүлэх хэрэгтэй
- Weimaraner-ууд нь ухаалаг ба өөрсдийн төлөө их боддог. Тууштай, чанга, зөөлөн сургалт нь амьдралынх нь туршид үргэлжлэх ёстой.
- Тэднийг гэрийн нөхцөлд сургах хэцүү бөгөөд торонд байлгаж сургах хэрэгтэй
- Саарал болон хар Weimaraner-ууд нь стандарт бус
- Weimaraner-ууд нь ухаалаг, хурдан сурдаг боловч тэдний оюун ухаан, энергийг хангалттай зарцуулахгүй бол таны хүсэхгүй зүйлүүдийг сурч болох юм. Жишээ нь хаалга онгойлгоод алга болох жишээтэй.
- Эрүүл нохой авахын тулд хэзээ ч хариуцлагагүй эзэн, дэлгүүр, захаас авч болохгүй
 

Админ авч бн доор коммэнт бичээрэй

Sunday, January 17, 2016

Aмерикан Питт Булл Тэрриэр



"AMERICAN PIT BULL TERRIER" ҮҮЛДРИЙН ТУХАЙ:

(Хэдийгээр сайхан нохой ч хүн бүрт зориулагдсан нохой биш шүү!)
American Pit Bull terrier нь спортлог, хүчтэй, хөдөлгөөнтэй, гүн цээжтэй, тэгш бүтэц, чийрэг биетэй. Дундаж урттай толгой нь төвгөр эрүүний булчин, өргөн, тэгш, эсвэл бага зэрэг оройлуугаа нарийссан хошуу, хүчтэй эрүүтэй, хавтгай гавалтай. Өндөр чихнүүдийг нь тайрч, эсвэл тайрахгүй үлдээж болно. Нүд нь дугуй, гүн суурилсан, хол зайтай. Нүд болон хамар нь ямар ч өнгөтэй байж болно. Нуруу нь богино, сэрвээнээсээ бага зэрэг өндөр, ууц нь бага зэрэг нумарсан, биеийн өндөр урт нь өндрөөсөө бага зэрэг илүү. Үзүүрлүүгээ нарийссан сүүл нь илүү богинохон ба доор байрласан. Сүүл нь хэзээч дээш эргэхгүй бөгөөд хэзээ ч тайрч эсвэл богиносгодоггүй. Үс нь богино. Бүх өнгөнүүд болон өнгөний нийлмэлүүд нь “хар саарал алаг”-аас /merle /бусад тохиолдолд зөвшөөрөгддөг. American Pit Bull terrier нь ажиллагаа болон тулааны чадваруудын зориулалтаар үүлдржүүлэгдсэн тул харагддаг шигээ нэг хэвийн стандарттай байдал нь бусад үүлдрүүдийг бодвол илүү бага. Жишээ нь, зарим жижиг нохой нь 15кг байхад зарим жин татсангууд 43кг байдаг. Нохойнууд өөрсдийн уян хатан алхалт гишгэхэд боломжтой хэмжээнд таарсан пропорцитай байх ёстой.
ГАРАЛ ҮҮСЭЛ:
Хэд хэдэн төрлийн ноход “pit bull” гэж дуудагддаг: American Staffordshire Terrier, Staffordshire Bull Terrier, American Pit Bull Terrier. Судлаачид өнөөгийн “pit bull”-уудийг 18-р зууны сүүл, 19-р зууны эхээр эртний Mastiff үүлдрээс гаралтайгаар Англид хөгжүүлэгдэсн гэж үздэг. Тэдгээр эртний bulldog-ууд нь зэрлэг гахай гэх мэт томоохон ангийн зориулалтаар, мөн тариачид, мах нядлагчдийн тэрэгний нохойгоор ашиглагддаг байж. Эдгээр ноход нь ямар нэг амьтан барихад эзнээ уургалж чадах хүртэл чих, болон хамарнаас зулгааж саатуулдаг байсан байна. Мөн түүнчлэн бухтай үзүүлбэрт бухны толгойноос зуух зэрэгт ашиглагддаг байж. “Bulldog” гэдэг нэр нь магадгүй бухтай үзүүлбэрт ашиглагдаж байснаас үүсэлтэй байж болох ч, түүнчлэн “bold dog” буюу чанга хатуу гэсэн утгатай байж болох бөгөөд учир нь тэд зарим догшин ширүүн баавгай, бух гэх мэт амьтадаас айдаггүй байснаас байж болох юм. Эртний урлагийн ажлууд өнөөдрийн American Pit Bull terrier-ийг уугуул bulldog-той маш их адилхан гэдгийг харуулдаг, тиймээс тэдний шууд үр удам байх маш магадлалтай бөгөөд дундаа бага зэрэг бусад үүлдрүүдтэй холилдсон байж болох юм. Ямартай ч өнөөгийн pitt-bull үүлдрүүдийг бий болгосон нарийн хольцууд нь нууцлагдсан, учир нь тулааны нохдын эзэд нь бие биентэй маш өрсөлдөөнтэй бөгөөд өөрсдийн гаргасан үүлдрүүд нь нууц байсаар иржээ.
ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:
Өндөр:                                                                                                                                                       


• 45,72см- 50,8см (эр), 40,64см – 50,8см (эм)
Хэмжээ:
• Дунд
Жин:
• 15,87кг - 27,21кг(эр), 13,6кг – 24,94кг (эм)
Олдоц:
• Олохын тулд зарим нэг оролдлого шаардана
ЧАДВАР:
• Ан,
• Мөр гаргах
• Харуулын нохой
• Тэрэгэнд хөлөглөх
• Жин татах
• Хурд
• Дуулгаварт
• Олон янзын чадварууд суралцах
АНХААРАХ:
Энэхүү үүлдр их хэмжээний дасгал хөдөлгөөн шаардана. Хэрвээ та түүнийг тогтмол дасгал хөдөлгөөн хийлгэх цаг байхгүй бол, эсвэл гүйлтийн хамтрагчаар ашиглах бол өөр нохойны үүлдр сонгоорой. Гүйлтийн хичээлээр хичээллүүлэх бол 18 сартайгаас нь хойш эхлүүлэх хэрэгтэй, учир нь энэ нь түүний ясны бэхжилтэнд сөргөөр нөлөөлдөг. American Pit Bull terrier нь ихэнх цаг уурт, түүнд таарсан үүртэй бол сайн дасан зохицдог. Богино үстэй учир хүйтэн цаг агаараас түүнийг сайн хамгаалах хэрэгтэй ба халуун цаг агаарт хэт их хүч гаргахаас нь сэргийлэх хэрэгтэй. American Pit Bull terrier нь газар малтаж, үсрэх дуртай ба, түүнчлэн зугтаж, тэнэхдээ гаргуудаараа танигдсан. Тиймээ тэднийг бусад үүлдрүүдээс илүүтэйгээр илүү аюулгүй орчинд байлгах хэрэгтэй. Маш сайн мэдлэгтэй үржүүлэгчидтэй ярилцах нь сайн үр дүнтэй. American Pit Bull terrier нь голдуу эрүүл чийрэг байдаг боловч зарим ясны болон арьсны өвчин тусах магадлалтай тул анхааралтай байх хэрэгтэй. Зарим хотуудад тэднийг байлгахыг хориглосон байдаг тул өөрийн байгаа газраа зөвшөөрөгддөг эсэхийг шалгаарай. Жишээ нь зарим үед олон нийтийн газар хошуувчтай байлгахыг шаарддаг.
ЗАН ЧАНАРУУД:
- Хүүхэдтэй сайн, гэхдээ хараа хяналттай байх ёстой
- Үл таних хүмүүст тийм ч нөхөрсөг биш
- Сургахад хялбар
- Хараат байдал их ч биш бага ч биш
- Давамгайлах байдал өндөр
- Ижил хүйсний ноходтой илүү ширүүн байх магадлалтай, нохойноос өөр амьтадтай байлгахдаа итгэлтэй байж болохгүй
- Нохойн ширүүн араншин өндөртэй
- Их хуцахгүй
- Гэр дотор идэвхи, хөдөлгөөн багатай
- Шинээр нохой эзэмшигчдэд санал болгохгүй
ХУВИЙН ТӨЛӨВ:
Сэрэмжтэй, нөхөрсөг. Зоригтой, маш үнэнч, ухаалаг, сургалт авдаг, идэвхтэй, таалагдахыг хүсдэг, гэхдээ чанга тууштай эзнийг шаарддаг. Гэр бүлийнхээ хүмүүсээс маш их харилцааг шаарддаг. Жинхэнэ хамтрагчийг хүсээгүй л бол энэ үүлдрийг авах хэрэггүй. House-ийн нохой, гэр бүлийн гишүүн байхдаа маш сайн. Хүүхэдтэй адил араншин маш өндөр, бусад бүхийл үүлдрүүдийн адил. Хүүхдүүдээ үргэлж хараа хяналттай байлгаж, нохойтой яаж зөв харьцах талаар зааж сургах хэрэгтэй. American Pit Bull terrier нь үл таних хүмүүст нөхөрсөг байх хандлагатай, тийм ч сайн хамгаалалтын нохой биш ч гэсэн хэрвээ тэдний гэр бүлд хэрэгцээ гарвал бэлэн байна. Энэ үүлдр нь ан, харьшгүй зориг, тасралтгүй тэвчээрээрээ дахин танигдсан.
Эртний American Pit Bull terrier нь бусад ноходтой тулалдах зориулалтаар гаргаж авсан байдаг, тиймээс энэ үүлдрийн олон насанд хүрсэн ноход хүчтэй нохойны ширүүн араншинттай байх хандлагатай байдаг ба ялангуяа бусад нохдод илүү. Энэ талдээр нь түүнийг гөлөг байхаас нь эртхэнээс бусад итгэлтэй ноход болон гөлөгнүүдтэй нийгэмшүүлэх нь маш чухал. American Pit Bull terrier эзэмшигч нь тэднийг бусад нохдоос тусдаа байлгах хэрэгтэйг мэдэж байх хэрэгтэй. Түүнийг тогтмол нийгэмшүүлж, насанд хүрсэн American Pit Bull terrier-ийг олон нийтийн газар авч явахдаа үргэлж уятай, хараа хяналтан доороо байлгаж байх хэрэгтэй бай, зөрчилдөөн үүсэх боломжтой газар байлгах хэрэггүй. Нохой парк бол тийм ч зөвлөөд байхаар газар биш. American Pit Bull terrier нь өвдөлтөнд маш мэдрэг бус байхаар үүлдржүүлэгдсэн тул тэдний анхаарлыг татахын тулд бариу хүзүүвчнээс илүү өргөстэй хүзүүвч тохиромжтой бөгөөд, бариу хүзүүвч нь тэдний хоолойг гэмтээж болох юм.
АРЧИЛГАА:
- Үс арчилгаа бараг шаардлагагүй
- Үс хумс засалт шаардлагагүй
- Үс уналт дундаж
- Чихийг нь өөрийн сонголтоо тайрдаг                                                                                                      

- Маш их дасгал хөдөлгөөн хэрэгтэй
- Сайн гүйлтийн хамтрагч гэхдээ 18 сараас хойш
- Хангалттай хөдөлгөөнтэй байлгавал орон сууцанд асуудалгүй
- Бага зэрэг салхилуулах талбай зайлшгүй хэрэгтэй
- Ихэнх цаг уурт сайн дасан зохицдог
- 12-15 жил насладаг.
ОНЦЛОГ ШИНЖҮҮДИЙГ %-ААР ХАРВАЛ:
- Орон сууцанд тохиромжтой байдал: 60%
- Шинээр нохой эзэмшигчдэд тохирох байдал: 40%
- Мэдрэмтгий байдлын түвшин: 80%
- Ганцаараа байхыг тэвчих байдал: 20%
- Хүйтэн цаг уурыг тэвчих чадвар: 40%
- Халуунд тэсвэрлэх чадвар: 60%
- Гэр бүлдээ эелдэг, нөхөрсөг байдал: 100%
- Хүүхдүүдтэй эелдэг, нөхөрсөг байдал: 80%
- Ноходтой эелдэг байдал: 20%
- Гадны хүнтэй эелдэг байдал 80%
- Үс уналт: 80%
- Шүлсээ хянах– 100%
- Үс арчилахад хялбар байдал: 100%
- Ерөнхий эрүүл мэнд: 80%
- Жин нэмэх боломж: 60%
- Биеийн хэмжээний түвшин: 80%
- Сургахад хялбар байдал: 80%
- Оюуны чадамж 80%
- Шүд нь захатнах /шууд бус утгаар/: 20%
- Араатны хандлага - /Бага жижиг амьтдыг элдэх, хөөх, шувуу барих г.м/: 60%
- Хуцаж улих хандлага: 80%
- Аялах, туулах чадвар: 80%
- Эрч хүчний түвшин: 60%
- Биений хүч чадлын түвшин: 100%
- Дасгал хөдөлгөөний хэрэгцээт байдал: 80%
- Тоглох дуртай байдал – 100%

Добэрман Пинчэр

Анх XIX зууны сүүлчээр Германы Тюринг мужид амьдардаг Карл Фредрих Луис Добэрман нь герман хоньч нохой герман пинчэр хоёрын дундаас гаргаж авсан. 1894 онд Луис Добэрман нас баран, түүний дурсгалд зориулан энэ нохойг добэрман пинчэр гэж нэрлэх болсон. Тухайн үед татвар хураагчид өөрсдийн амь бие, эд хөрөнгөө дээрэмчдээс хамгаалах зорилгоор тэжээдэг байсан гэгддэг. Сүүлд Отто Гиллер, Филип Гернин нар Луис Добэрманы ажлыг үргэлжлүүлэн, өнөөгийн бидний мэдэх добэрманыг гаргаж авсан.
Жин нь 45 кг хүртэл, өндөр нь 70 см орчим хүртэл өсдөг. Тачирхан үстэй, ихэвчлэн хар, улбар хүрэн өнгөтэй байдаг боловч цагаан өнгөтэй добэрман бүртгэгдсэн тохиолдол байдаг. Амны эргэн тойрон, хөлний дотор тал болон хөлний үзүүр хэсэг, хэвлий хавиараа хүрэн өнгөтэй. Бүх бие нь булчинлаг, босоо чих, огтор сүүл нь хээнцэр хэрнээ хүчирхэг харагдуулдаг.
Чихийг нь хайчлаагүй байгаа гөлөг
Төрөх үедээ том далбагар унжуу чихтэй, нарийн урт сүүлтэй байдаг ба гөлөг байх үед нь аль алиныг нь хайчилдаг учир хайчлагдаагүй үед нь хүмүүс ялгаж таниж чаддаггүй. Чихийг нь шовхлон хайчилж, хайчилсны дараа шархыг нь ороож боох нь шархыг бохирдохоос хамгаалахаас гадна, чих нь босоход дэм болдог. Мэргэжлийн хүмүүсээр хайчлуулах, хайчлуулсны дараах арчилгааны талаарх зөвлөгөө авах хэрэгтэй. Заримдаа буруу хайчилснаас болж хоёр чихний хэмжээ болон хэлбэр нь өөр өөр болох чих нь босохгүй байх зэрэг алдаа гардаг. Сүүлийн үед чих, сүүлийг нь тайраагүй добэрман ихсэх хандлагатай байгаа нь нохойг гангараа, үзмэр маягтай тэжээх бус хайрлах, гэр бүлийн нэг гишүүн гэж үзэх болсонтой холбоотой биз ээ. Харин эсрэгээр урд хөлийн эрхий хурууг нь тайрах болсон нь үзэмж гэхээсээ илүүгээр хөлийн эрхий хурууний хугаралт, гэмтэл их байдагтай холбоотой болов уу,
Добэрман нь манай орны нөхцөлд дасан зохицох чадвар муу байдгаас гэрийн тэжээвэр нохойноос өөрөөр хэрэглэгдэх нь цөөн байдаг. Гадаад орнуудад Хамгаалалтын алба, Цагдаагийн алба, Онцгой байдлын алба, Цэргийн алба, Гаалийн алба, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах зэрэгт ашиглагддаг.
European Dobermann.jpg
Тайрсан сүүл, хайчилсан чихтэй эмэгчин добэрман пинчэр.
Өөр нэр Добэрман
Хоч нэр Добэрман
Үүссэн улс орон Герман
Шинж
Жин Эрэгчин    34-45 kg

Эмэгчин   27-41kg
Өндөр Эрэгчин  66-72cm

Эмэгчин   61-68cm
Өнгө зүс хар, хүрэн, хөх, хул
Наслалт 10-14 жил

Нохдын хаанас гаралтайг гаргасан зурагууд

өнөөдөр админ нь фасэбүүк ухаж бгд ийм хөөрхөн зурагууд олло үзэж сонирхоорой хэрэгтэй байх  










Булл тэрриэр


Bull terrier бол чанга, дундаж хэмжээтэй биетэй нохо. Том ёстой боловч бүдүүн биш, тэгш зууван хэлбэртэй толгойтой. Нүд нь жижиг, хурц, гурвалжин, чих нь ердийн, жижиг, босоо. Бие нь хатуу, булчинлаг, богино нуруутай. Сүүл нь байгалаараа бага зэрэг богино, сүүл нь орой тийш нарийссан, тэгш. Ерөнхий төрх нь өвөрмөц, мартагдашгүй. Хоёр төрөл Америкт хүлээн зөвшөөрөгдсөн ба цагаан, бас өнгөт. Цагаан нь толгойндоо өнгөт тэмдэгтэй боловч бусад хэсэгтээ байхгүй. Өнгөт нь цоохор, хар цоохор, гурван өнгөт, цагаан толботой улаан бас хүрэн байдаг.


Bull Terrier-ийг хэрвээ тууштай гараар маш сайн нийгэмшүүлж сургавал, гайхалтай тэжээвэр амьтан болох бөгөөд, харин түүнд шаардлагатай чухал идэвх хэрэгцээнүүдийг хангах хангалттай цаг гаргаж чадахгүй хүмүүст бол дэмий юм. Жижиг хүүхдүүдийн хувьд эрч хүч нь арай л ихдэх бөгөөд, хараа хяналт шаардлагатай. Өөрийн гэр бүлийнхээ хүүхдүүдэд маш сайн Bull Terrier бусад айлын хүүхдүүдэд ууртай байх магадлалтай бөгөөд, олонх Bull terrier-үүд өөр айлын хүүхдүүдээр тоглуулж, тохуурхуулах дургүй ба хариуд нь хазаж ч магадгүй юм. Хоол болон тоглоомоор тууштай сургаж, командуудыг баталгаажуулахад Bull Terrier-үүд нь илүү хурдан хүлээж ба хөгжилдөх мэдрэмжтэй. Хэт их давтамжтай эсвэл шийтгэсэн маягтай сургалтын арга барилуудыг орхих хэрэгтэй. Өөрийнх нь торонд нь байлгаж сургах нь түүнийг аюулгүй амар байхад болон хараа хяналтгүй орхих үед үүсэх асуудлууд үүсэхгүй байхад туслана. Тоглох тоглоом байхгүй эсвэл анхаарал халамжаар дутагдвал юм хум зажилах, ухах гэх мэт нилээн сүйтгэгч болох магадлалтай. Гөлөгөн нохойнуудыг нь дүлий эсэхийг нь шалгаж байх хэрэгтэй. Нохой бөөс болон бусад шимэгч хорхойнуудад маш мэдрэмтгий. Зүрхний өвчин, бөөр, өвдөг, арьсны харшил гэх мэт өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.
Эрт цагт энэхүү үүлдр нь тулааны нохой /gladiator/ байсан боловч одоо хагрин илүү нөхөрсөг болсон. Зоригтй, хүчтэй, хөгжилтэй хайр татам, идэвхтэй, инээдэмтэй, эрэмгий. Өөрийн эзэндээ маш их ойр. Bull Terrier-ийн мэдрэмж нь их амархан шархалдаг. Сайн өсгөсөн сайн нийгэмшүүлсэн Bull Terrier нь бусад нохойтой ширүүн байх ёсгүй. Хэрвээ өдөөн хатгагдвал, Bull Terrier нь тулаанаас буцаж эргэхгүй. Хувирашгүй эр нохойнууд бусад эр нохойнуудтайгаа тийм ч сайн биш. Бүхий л Bull Terrier-үүдийг ойр хавьд нь өөр хүн эсвэл амьтан байхгүй болохоос нааш сул тавьж болохгүй. Эр эм хоёр нь хамтдаа жаргалтай амьдардаг боловч 2 эм нь хамт байвал заримдаа анхараал ажиглалт хэрэгтэй. Энэ нохой нь бусад ууртай, дуулгаваргүй, өөртөө итгэлтэй нохойнуудтай хамт байхад зохимжгүй. Bull Terrier нь мөн бусад муур, шувуу, жижиг ноход, мэрэгч амьтадтай ширүүн харьцах магадлалтай бөгөөд амьтны араатан шинж нь хөдлөх хандлагатай.
Bull Terrier нь хамгаалалтын бас дураараа байх хандлагатай бөгөөд, түүнийг хартай, атаач болгож болохгүй. Bull Terrier-уудийг танихгүй хүмүүс, ноходтой зохицодог болгохын тулд сайн нийгэмшүүлэх хэрэгтэй. Bull Terrier-ийг хазаж, зуулгаж сургахгүй байлгах хэрэгтэй бөгөөд тоглож байна гэж бодоод өөрөө ч мэдэхгүй гэмтээж болох юм. Түүнийг урт хугацаагаар удаан орхиж болохгүй бөгөөд, тэгвэл илүү уйдсан, ганцаардсан, сүйтгэгч, сүүлээрээ тоглож, илүү их хуцдаг болдог. Тууштай сайн, нохой үржүүлэгчээс Bull Terrier-ийг авах хэрэгтэй бөгөөд зарим төрөл нь илүү дуулгаваргүй байдаг.
Маш бага үс арчилгаа шаардана
Чих, сүүл, хумс аричлгаа шаардлагагүй
Богино үстэй
Дундаж үс уналттай
Дундаж хэмжээний дасгал хөдөлгөөн хэрэгтэй
Маш сайн гүйлтийн хамтрагч
Орон сууцанд тохиромжтой боловч дасгал хөдөлгөөн хэрэгтэй
Дундаж хэмжээний салхилуулах талбай хэрэгтэй
Дулаан цаг уурт илүү сайн тохирно

Наслалт: 11-14 нас
Өндөр: 45-55cm
Жин :  22-38кг
Чадвар : төрөл бүрийн зургуулилт хурд дуулгавартай сонор сэрэмжтэй

                                          нохойтой хүмүүст заавал байх болон мэдэж байх зүйлс
1 маш сайн бат бөх хүзүүвч
2 хоол болон усны сав
3 эрүүл мэндийн карт бусад мэдээлэлүүд
4 шаардлагатай эм 
5 тоглоомнууд
6 Анхан тусламжийн хайрцаг
7 эрүүл мэдийн үзлэгт оруулах 
8 хүрэлцэхүйц хоолны хангамж 
9 лааз онгойлогогч (лаазтай хоолонд)
10 нэмэлт тэжээлүүд 
11 цэвэрэлгээний хэрэгсэл

Friday, January 15, 2016

Голдэн рэтриэвэр

Golden Retriever
ШИНЖ ЧАНАРУУДЫГ %-ААР ХАРВАЛ:
- Орон сууцанд тохиромжтой байдал: 20%
- Шинээр нохой эзэмшигчдэд тохирох байдал: 80%
- Мэдрэмтгий байдлын түвшин: 60%
- Ганцаараа байхыг тэвчих байдал: 60%
- Хүйтэн цаг уурыг тэвчих чадвар: 80%
- Халуунд тэсвэрлэх чадвар: 60%
- Гэр бүлдээ эелдэг, нөхөрсөг байдал: 100%
- Хүүхдүүдтэй эелдэг, нөхөрсөг байдал: 80%
- Ноходтой эелдэг байдал: 100%
- Гадны хүнтэй эелдэг байдал 100%
- Үс уналтын хэмжээ: 40%
- Шүлсээ хянах– 60%
- Үс арчилахад хялбар байдал: 40%
- Ерөнхий эрүүл мэнд: 40%
- Жин нэмэх боломж: 60%
- Биеийн хэмжээний түвшин: 80%
- Сургахад хялбар байдал: 60%
- Оюуны чадамж 60%
- Шүд нь захатнах /шууд бус утгаар/: 60%
- Араатны хандлага - /Бага жижиг амьтдыг элдэх, хөөх, шувуу барих г.м/: 60%
- Хуцаж улих хандлага: 60%
- Аялах, туулах чадвар: 80%
- Эрч хүчний түвшин: 100%
- Биений хүч чадлын түвшин: 60%
- Дасгал хөдөлгөөний хэрэгцээт байдал: 100%
- Тоглох дуртай байдал – 100%

Сибэрийн Хаски

Siberian Husky
Siberian Husky бол үзэсгэлэнтэй нохойны үүлдэр бөгөөд өтгөн үстэй олон төрлийн марк, өнгөтэй байдаг. Сибирээс үүсэлтэй тэдний цэнхэр болон олон өнгийн нүднүүд нь гайхалтай нүүрний баг нь зөвхөн энэ төрлийн үүлдэрт харагддаг. Олон хүмүүс тэдний Сибирийн чоно мэт харагддаг байдалд хөтлөгддөг боловч энэ хөдөлгөөнтэй, ухаалаг нохой нь анх удаа нохой эзэмшигч нарын хувьд хараат бус, туршлага шаардсан байж болно. Тэдэнд алга болохоос сэргийлсэн хашаатай талбай хэрэгтэй.
- Орон сууцанд тохиромжтой байдал: 20%
- Шинээр нохой эзэмшигчдэд тохирох байдал: 60%
- Мэдрэмтгий байдлын түвшин: 60%
- Ганцаараа байхыг тэвчих байдал: 40%
- Хүйтэн цаг уурыг тэвчих чадвар: 100%
- Халуунд тэсвэрлэх чадвар: 60%
- Гэр бүлдээ эелдэг, нөхөрсөг байдал: 100%
- Хүүхдүүдтэй эелдэг, нөхөрсөг байдал: 60%
- Ноходтой эелдэг байдал: 80%
- Гадны хүнтэй эелдэг байдал 100%
- Үс уналтын хэмжээ: 20%
- Шүлсээ хянах– 100%
- Арчилахад хялбар байдал: 20%
- Ерөнхий эрүүл мэнд: 60%
- Жин нэмэх боломж: 60%
- Биенийн хэмжээний түвшин: 80%
- Сургахад хялбар байдал:40%
- Оюуны чадамж 80%
- Шүд нь захатнах /шууд бус утгаар/: 40%
- Хуцаж улих хандлага: 20%
- Аялах, туулах чадвар: 100%
- Эрч хүчний түвшин: 80%
- Биений хүч чадлын түвшин: 60%
- Дасгал хөдөлгөөний хэрэгцээт байдал: 100%
- Тоглох дуртай байдал – 100%
Нохойны үүлдрийн төрөл: Ажилчин нохой
Өндөр:
- Эр 53,3см- 58,42
- Эм 50,8 см – 55,9
Хэмжээ.
- Дунд
Жин: 15,9-27,2
- Эр 20,4- 27,2 см
- Эм 15,9 – 22 кг
Наслалт: 12-15
- ДУНДАЖ - Ажиллах чадвар, дуулгавартай байдал, оюуны чадвартай
- Шинэ командыг ойлгох чадвар: 25-40 давтамж
- Командыг биелүүлэх дуулгавартай байдал: 50%
- Оюуны чадамжийн түвшингээрээ эхний 75-д жагсдаг
Тэдний нүдний харц, сүрлэг байдлыг ихэнх уран бүтээлчид, зохиолчид, найруулагч нар анхааралдаа авдаг. Энэ дунд хэмжээний ажилчин нохой нь хурд хүчтэй. Анх чарганы зориулалттай хөгжүүлэгдсэн энэ нохойны зарим нь одоог хүртэл тэр чадвараараа ашиглагддаг. Husky-нууд нь онцгой ноход бөгөөд тэдний сурах чадвар нь гайхалтай.
Олон хүмүүс Husky-нуудын зэрлэг байгалын сүр хүчинд татагддаг боловч энэ үүлдр нь үнэндээ яг ямар гэдэг талаар мэдлэггүй байдаг. Энэ бол хүн болгонд зориулагдсан үүлдр биш юм. Тэдний үзэсгэлэн үргэлж хүмүүсийг худалдан авахад хөтөлдөг ч тэдний онцлог шинж чанарыг мэддэггүй нь Siberian Husky-нуудыг гэрийн хорионд оруулахад хүргэдэг.
Энэ үүлдрийн тархалт нь өсөж байгаа нь тэднийг зөв зохистой маллаж чадахгүй хүмүүсийн гарт очиход хүргэж байна. Энэ нь маш хэмжээний зар сурталчилгааны үр дүн бөгөөд Siberian Husky-нуудад хэвийн бус маш олон сөрөг үзэгдлүүд хэвийн үзэгдэл болсоор байна.
Хэрвээ та тэдний зан байдлын бүхий л онцлогт тохируулсан нөхцлийг бүрдүүлж чадвал тэд маш гайхалтай нохой гэдэгт ямар ч эргэлзээ гарахгүй. Тэд бол ухаалаг бас хараат бус. Тэд хүн бүртэй эелдэг бөгөөд үргэлж танаар харгалзуулж, залхаадаггүй. Тэд ууртай ширүүн байхыг мэдэхгүй бөгөөд олон нохойтой айлд илүү сайн байдаг. Тэд хүүхдүүдтэй сайн бөгөөд урилгагүй зочин байсан ч хүн бүрийг гэртээ тавтай морилуулдаг.
Тэд ихэвчлэн заавал амттан шаардахгүйгээр өөрсдийн гайхалтай оюунаа сурахад ашигладаг хэдий ч эзэндээ таалагдах гэж хэт их хичээдэггүй. Тэд сургахад маш хэцүү , тиймээс анхан нохой сонирхогчид болон цаганд баригдсан хүмүүс өөр үүлдрийн талаар бодох хэрэгтэй. Husky-нууд өөртөө итгэлттэй туршлагатай нохой тэжээгчдэд хамгийн сайн тохирох ба тэд дүрмийг зохиож дэс дараалалтай сургах шаардлагатай. Бүх л үүлдрүүдтэй адил Husky-нуудад дуулгавартай байдлын сургалт хэрэгтэй бөгөөд гэрт заасан сургал болон өөр орчинд заасан сургалтын ялгааг анзаарахдаа маш сайн, гэртээ команд биелүүлдэггүй байж бусад үед гайхалтай зан гаргадаг.
Husky-нуудын тухай хамгийн том анхаарах зүйл бол тэдний оргож, зугтдагаараа алдартай байдал юм. Тэд боломж л олдвол гэрээсээ хол тэнэдэг. Үр дүнд хамгийн муу нь маш олонхи нь алга болж эсвэл гэмтсэн байдаг. Siberian Husky тэжээгчдэд тэдний байгаа газрыг тогтмол шалгаж, битүү хашаатай байх нь маш чухал.
Хэдийгээр тэд өөрсдийгөө хэцүү байдалд оруулж болох олон чадвартай ч, Siberian Husky-ууд нь одоог хүртэл гайхалтай үүлдр хэвээрээ байсаар байна.
АНХААРАХ ЗҮЙЛС:
• Таны цаг уурын онцлогоос хамааран, Siberian Husky-нуудын нь жилд нэг удаа үсээ маш их хэмжээгээр нэг унагадыг эс тооцвол үс уналт маш байдаг. Хэрвээ таны байдаг газар илүү дулаан цаг агаартай бол заримдаа жилд 2 удаа үс нь унадаг ба 3 долоо хоног үргэлжилсэн маш их үс уналт бий болдог.
• Siberian Husky-нууд нь орон сууцнуудад санал болгогддоггүй боловч хэрвээ зөв сургаж дасгал хөдөлгөөнийг нь тааруулсан үед зарим орон сууцанд сайн байж чаддаг.
• Siberian Husky-нууд зугтддагаараа алдартай бөгөөд хол явж, алга болдог. Тэд хашаа давж, уяагаа салгаж, хүзүүвчнээсээ мултарч чадах ба зугтах өөр арга замыг хайдаг. Тэдэнд алга болохоос сэргийлсэн өндөр хашаа хэрэгтэй бөгөөд хашааны доогуур ухаж гарахаас сэргийлсэн нилээн гүнзгий суулгасан хашаа хэрэгтэй.
• Siberian Husky-нууд нь маш сүйтгэгч бөгөд гэрт гадаа алинд нь ч ялгаагүй. Хэрвээ тэд гэрт сул үлдвэл таныг гэрийг сүйтгэж орхино. Гадаа бол тэд газар ухах дуртай, цэцэгтэй байсан ч хамаагүй. Ухах газар олдсон нохой танаас илүү баяртай байх болно.
• Тэд улих дуртай боловч, ховорхон хуцдаг бөгөөд таны өмчид гадны хүн ирсэн ч сэрүүлэг өгөхгүй. Энэ чанар нь тэднийг харуулан нохойнд тохиромжтой бус болгодог. Гадны хулгайч нарын хувьд аюул занал болохоос сэргийлэхийн тулд тэднийг магтахад хангалттай.
• Siberian Husky-нууд нь шинэ болон цаг зав багатай тэжээгч нарт зориулагдсан үүлдр биш. Тэдэнд гэртээ удирдагч нь байж чадах хүчтэй эзэн хэрэгтэй. Тэдэнд бага наснаас эхлэн дуулгавартай байдлын сургалт хэрэгтэй бөгөөд сургахад хэцүү бас зөрүүд байх магадлалтай.
• Siberian Husky-нууд нь маш сониуч бөгөөд ямар нэгэн шинэ зүйлийг илрүүлэхээр явж байхдаа гэмтэж эсвэл, алдагдаж болно.
• Эелдэг, сайхан аашаар Siberian Husky-ийг тодорхойлдог. Ерөнхийдөө тэд хүүхдэд сайн боловч бага насны хүүхдийг ямар ч үүлдрийн нохой байсан хэзээ ч хамтад нь үлдээж болохгүй. Тэд түүнчлэн хүмүүстэй амархан зохицодог ба олон нохойтой айлд бас сайн байдаг.
• Siberian Husky-нууд нь маш бага хоол идсэн ч амьдрах чадвартайгаар үүлджүүлэгдсэн. Өнөөдөр ч гэсэн ялгаагүй бөгөөд тэдэнд өндөр калоритой хоол өдөр тутамд хэрэггүй. Siberian Husky-г үүлдржүүлэгчээсээ зөвлөгөө авч байх нь чухал
• Husky-нууд нь уяагүйгээр сул гүйхийг зөвшөөрөгдөж чадахгүй бөгөөд цаашаа гүйх эсвэл бусад жижиг амьтадтай хөөцөлдөөд алга болно.
• Тэд үзэсгэлэнтэй боловч, Siberian Husky-нууд нь хамгийн буруу худалдаалагддаг үүлдрүүдийн нэг юм. Ихэнх хүмүүс тэдний зан чанар, нарийн ширийнийг нь бодолцож авдаггүй бөгөөд дуулгаваргүй нохой болгодог. Олон Siberian Husky-нууд алдагдсан, алагдсан эсвэл мэдлэггүй эздэд очдог. Хэрвээ та Siberian Husky- худалдан авахаар бодож байвал энэхүү үүлдрийн талаар сурахад маш их цагийг зориулаарай. Siberian Husky-н үүлдр эрхлэгчид эсвэл тэжээдэг хүмүүс дээр очиж уулз, ном унш, бусад тэжээдэг хүмүүстэй ярилц, чадвал боломжоороо өсгөлцөж үзээрэй. Хэрвээ энэ бүгдийн дараа та Siberian Husky-г авахыг хүссэн хэвээрээ байвал авах шийдвэрэээ гаргаарай. Нохой сайн мэддэг хүнээс зөвлөгөө авч энэхүү үзэсгэлэнтэй нохой нь таны амьдралыг адал явдалтай болгох бөгөөд үргэлж сайн нэгэн байж чадахгүйг санах хэрэгтэй
• Эрүүл чийрэг нохой авахын тулд ямар ч хариуцлагагүй тэжээгч, үржүүлэгч, дэлгүүрээс хэзээ ч битгий аваарай. Нохойныхоо генетикийн ямар нэгэн асуудалгүй гэдэгт итгэлтэй нэг нэгнийг хайгаарай.
ГАРАЛ ҮҮСЭЛ:
Siberian Husky нь Сибирийн нүүдэлчдийн овог Чукчи –нарын гаршуулсан нохой гэгддэг. Энэ үүлдрийн түүх нь сайн тодорхойгүй байдаг боловч DNA-ийн шинжилгээгээр хамгийн эртний нохойнуудын үүлдрүүдийн нэг гэдэг нь тогтоогддог. Чукчи нар энэхүү нохдыг хурдан тээвэрлэлтийн зориулалтаар ашиглаж байсан бөгөөд гэр бүлийн нохой болгодог байсан. Husky-нууд нь үргэлж хүүхэдтэй хамт унтаж тэднийн дулаан тохитой ороор хангадаг байжээ.
Siberian Husky-ууд нь 1908 онд Аляскад импортлогдсон бөгөөд алт зөөвөрлөх чарганы нохойн зориулалтаар ашиглагддаг байсан. Тэд 408 миллийн Аляскагийн нохойн чаргатай уралдаанд ашиглагддаг байсан ба өнөөдрийг хүртэл хэвээрээ байна.
Хамгийн сүүлийн Сибирээс экспортлогдсон Siberian Husky нь 1930 онд Зөвлөлтийн засгийн газар хил хаахад үед тэмдэглэгдсэн байдаг. Энэ үүлдр нь Хойд Америкт үргэлжлүүлэн өссөн. Хэдийгээр Сибирийн үндсэн нохдоосоо бага зэрэг өөрчлөгдсөн боловч Чукчи нарын чарганы нохой тэд энэхүү үүлдрийн гайхалтай чанаруудаас олныг хадгалж үлдсэн. Америкийн Сибирийн клуб 1938 онд байгуулагдсан бөгөөлд Siberian Husky-нууд нь Америкийн нохойн клубт 1930 онд Канадын нохойн клуб 1939 онд бүртгэгдсэн.
ХУВИЙН ШИНЖ ЧАНАР:
Siberian Husky-нууд бол сүрэг нохой бөгөөд тэдэнд сүргийн удирдагч байх эзэн хэрэгтэй. Энэ сургахад хялбар болгодог, учир нь таны нохой таныг хүндлэхийг харах болно, гэхдээ хэрэв тэр таны сүрэг эзлэх байр суурийг шалгаж, үе үе удирдлагыг авахыг оролдвол битгий гайхаарай.
Хэрэв тэгвэл тэдний эрээ цээргүй байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх нь чухал. Өарийнхөө удирдагч гэдгээ батла, гэхдээ айлгаж, цохиж биш, харин тодорхой, дэс дараалалтай өөрийн дүрмээ хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй.
Нохойгоо хоол идэхийг нь хүлээлгэх нь өөрийн удирдагчийн дүрээ батлах хамгийн сайн аргуудын нэг юм. Husky таныг бүхий л хоол, тоглоом, амттанг болон бусад нохойны хэрэгцээт зүйлийг хадгалагч гэж харах болно.
Энэ өндөр эрч хүчтэй үүлдр нь гэрт гадаа 2ууланд нь сүүтгэж байж чадах бөгөөд ялангуяа уйдсан үедээ эсвэл хангалттай дасгал хөдөлгөөн аваагүй үедээ. Тэд гэрийн дайсан бөгөөд хэрвээ тэдний гэр ганцааранг нь үлдээвэл цементэн хана байсан ч мааждаг.
Тэд гадаа цэцэрлэг, талбайг бүгдий нь ухдаг боловч талбайн тодорхой нэг хэсгийг ухаж сурахыг зааж болдог. Энэ нь хэрвээ та тэрхүү зуршлыг нь бүрэн арилгахын оронд тодорхой нэг цэгийг ухдаг болгож сургаж чадвал хэн хэндээ амар байх болно.
Гэсэн хэдий ч, тэд дэггүй, тоглох дуртай байдлаараа үнэхээр сэтгэл татам. Тэд түүнчлэн маш нийгэмсэг, бөгөөд өөрсдийн авьяасаа үзүүлэх дуртай.
Sibirien Husky-нууд хуцдаггүй, энэ нь сайн мэдээ. Гэвч муу тал байна: тэд улих дуртай, энэ нь танай хөршүүдэд үнэхээр тэвчээрийг бардаг. Зөв сургаж, сайн дасгал хөдөлгөөн хийлгэхгүй л бол Siberian Husky-нууд орон сууцны сайн тэжээмэл амьтан байж чаддаггүй.
Өөр нэг анхаарах зүйл бол: хэдийгээр Husky-нууд нь эелдэг зөөлөн байдаг ч муу харуулын нохой. Тэд гадны зочин, хулгай ч байсан бараг сэжиглэдэггүй. Учир нь тэд хүн бүрийг хайрлах хандлагатай байдаг.
Зан чанар нь үргэлж нэг янз байхгүй. Үүнд удамшил, сургалт, нийгэмшүүлэлт гэх мэт олон тооны хүчин зүйлс нөлөөлөлдөг. Сайхан зантай гөлөгнүүд нь сониуч, тоглох дуртай хүмүүст хүрч, тэврүүлэх дуртай. Бусад гөлөгнүүдээ хазаж байгаа гөлөг биш, буланд нуугдаж байгаа гөлөг биш дундажийг нь сонгоорой.
Авах гэж буй гөлөгнийхөө эцэг эхийн аль нэгэнтэй нь ядаж танилцах хэрэгтэй бөгөөд ихэвчлэн ээж нь байвал илүү дээр бөгөөд тэднийг тантай байхад тохьтой сайхан чанартай эсэхийг нь харж болдог. Төрсөн ах эгч эсвэл эцэг эхийнх нь бусад хамаатнуудтай танилцах нь гөлгийг том болохоороо хэр өөрчлөгдөхийг нь харахад тусладагг.
Бүх л нохдын адил, Siberian Husky-уудад багаас нь олон өөр хүмүүс, үзэгдэл, дуу чимээ, туршлагуудыг багаас суулгах хэрэгтэй. Өөрийн Сибирийн гөлөгөө Нийгэмшүүлэх том болоод төгс төгөлдөр нохой болоход туслана.
Олон өөр хүмүүс гэртээ урих, хөл хөдөлгөөн ихтэй паркруу дагуулж явах, нохой орохыг зөвшөөрдөг дэлгүүр, хөршийнхөөрөө зочлох зэрэг нь бас түүнийг нийгэмшүүлэхэд туслана.
ЭРҮҮЛ МЭНД:
Husky-нууд нь ерөнхийдөө эрүүл байдаг боловч бүх л үүлдрүүдийн адил зарим эрүүл мэндийн асуудлууд үүсэх хандлагатай байдаг. Husky-ууд бүгд тэдгээр өвчингүүдийг тусдаггүй боловч хэрвээ та энэ үүлдрийн талаар бодож байвал тэдгээрийн талаар мэдлэгтэй байх нь чухал.
Хэрвээ та гөлөг худалдаж авч байгаа бол сайн нохой өсгөгчийг олох хэрэгтэй бөгөөд тэр хүн танд гөлөгний чинь эцэг эхийнх нь хоёулангийнх нь эрүүл мэндийн цэвэр байдлыг үзүүлэх бөгөөд түүнд нь хөлний гажиг, өвдөгний гажиг, hypothyroidism, thrombopathia, нүдний асуудал зэрэг багтдаг.
- Нүдэнд цагаа буух
- Corneal Dystrophy
- Progressive Retinal Atrophy гэх мэт
АНХААРАЛ ХАЛАМЖ:
Siberian Husky-уудыг уйдахаас нь сэргийлж өдөрт 30-60 минут дасгал хөдөлгөөн хийлгэх хэрэгтэй. Тэд маш сайн гүйлтийн хамтраг байж чаддаг бөгөөд халуунд дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжгүй. Гайхалтай нь тэдний эрч хүчийг гадагшлуулахад тийм ч том талбай шаардлагагүй.
Ууланд авирах болон бусад идэвхтэй гадны спорт нь таны нохойг эрүүл, жаргалтай байлгах болно.
Дээр анхааруулсанчлан, сургалт бол энэ үүлдр зайлшгүй шаардлагатай бөгөөд та илүү их дуулгавартай байдлын хичээлийг судлахыг хүсэх байх. Гэрт болон тусгай сургалтаар сургах хоёрыг Husky-ууд маш ухаанатай, илүү ялгавартай хүлээж авдаг нь нохой сургагч болон эзэмшигчдэд хэцүү байдаг.
Тусгай сургалт дээр маш гайхалтай аашлаж, зааврууд болон командуудыг дагах боловч гэртээ нуруугаа харуулж зөрүүдлэж болох нь таныг шантруулж магадгүй. Энэ нь үнэхээр тэвчээрийг барах байж болох ч танд илүү их тэвчээр, цаг, бага зэрэг таны өөрийн зөрүүд зан хэрэг болох байх.
Хайрцаганд байлгаж сургах нь үргэлж нохой өсгөгч нарын зөвлөдөг маш чухал хэрэгсэл юм. Энэ нь таны нохойг болон гөлгийг илүү аюулгүй байлгах ба тэднийг амархад тустай байдаг. Хайрцагийг хэзээ ч шийтгэл хэлбэрээр ашиглаж болохгүйг анхаарах хэрэгтэй.
Оосрын сургалт бол бас түүнчлэн Siberian Husky-нуудад зайлшгүй шаардлагатай бөгөөд тэднийг хашаагүй газар байхад нь хэзээ ч сул тавьж болохгүй. Тэд гүйх дуртай ба юу ч хэр хол явж байгаа талаараа юу ч бодохгүй. Тэд хэрвээ ямар нэг зүйлийг сонирхох, хөөхөөр шийдсэн бол амархан алга болно. Тэд бас амархан занганд ордог нь тэднийг уяатай байлгах ёстойн өөр нэг шалтгаан юм.
ХООЛЛОЛТ:
Өдөр тутам хооллох хэмжээ: 1,5-с 2 аяга өндөр чанартай хуурай хоолыг нэг өдөрт 2 хувааж өгдөг. Тэд харьцангуй бага иддэг.
Таны насанд хүрсэн нохойны хэмжээ, нас, биеийн галбир, бодисын солилцоо, идэвхтэй байдлын өөр өөр байдал зэргээс шалтгаалан нохой чинь хэр их идэх нь хамаарна. Нохойнууд нь хүмүүс шиг адилгүй бөгөөд үргэлж адил хэмжээтэй иддэггүй. Илүү идэвх хөдөлгөөнтэй ноход нь хэвтэрийн нохдоос хэлэлтгүйгээр илүү иддэг. Таны худалдаж авч байгаа хоолны чанар бас өөр өөр байдаг. Илүү сайн нохойны хоол нь илүү тэжээллэг байдаг. #via facebook Нохой хуудас