Bull terrier бол чанга, дундаж хэмжээтэй биетэй нохо. Том ёстой боловч бүдүүн биш, тэгш зууван хэлбэртэй толгойтой. Нүд нь жижиг, хурц, гурвалжин, чих нь ердийн, жижиг, босоо. Бие нь хатуу, булчинлаг, богино нуруутай. Сүүл нь байгалаараа бага зэрэг богино, сүүл нь орой тийш нарийссан, тэгш. Ерөнхий төрх нь өвөрмөц, мартагдашгүй. Хоёр төрөл Америкт хүлээн зөвшөөрөгдсөн ба цагаан, бас өнгөт. Цагаан нь толгойндоо өнгөт тэмдэгтэй боловч бусад хэсэгтээ байхгүй. Өнгөт нь цоохор, хар цоохор, гурван өнгөт, цагаан толботой улаан бас хүрэн байдаг.

Эрт цагт энэхүү үүлдр нь тулааны нохой /gladiator/ байсан боловч одоо хагрин илүү нөхөрсөг болсон. Зоригтй, хүчтэй, хөгжилтэй хайр татам, идэвхтэй, инээдэмтэй, эрэмгий. Өөрийн эзэндээ маш их ойр. Bull Terrier-ийн мэдрэмж нь их амархан шархалдаг. Сайн өсгөсөн сайн нийгэмшүүлсэн Bull Terrier нь бусад нохойтой ширүүн байх ёсгүй. Хэрвээ өдөөн хатгагдвал, Bull Terrier нь тулаанаас буцаж эргэхгүй. Хувирашгүй эр нохойнууд бусад эр нохойнуудтайгаа тийм ч сайн биш. Бүхий л Bull Terrier-үүдийг ойр хавьд нь өөр хүн эсвэл амьтан байхгүй болохоос нааш сул тавьж болохгүй. Эр эм хоёр нь хамтдаа жаргалтай амьдардаг боловч 2 эм нь хамт байвал заримдаа анхараал ажиглалт хэрэгтэй. Энэ нохой нь бусад ууртай, дуулгаваргүй, өөртөө итгэлтэй нохойнуудтай хамт байхад зохимжгүй. Bull Terrier нь мөн бусад муур, шувуу, жижиг ноход, мэрэгч амьтадтай ширүүн харьцах магадлалтай бөгөөд амьтны араатан шинж нь хөдлөх хандлагатай.
Bull Terrier нь хамгаалалтын бас дураараа байх хандлагатай бөгөөд, түүнийг хартай, атаач болгож болохгүй. Bull Terrier-уудийг танихгүй хүмүүс, ноходтой зохицодог болгохын тулд сайн нийгэмшүүлэх хэрэгтэй. Bull Terrier-ийг хазаж, зуулгаж сургахгүй байлгах хэрэгтэй бөгөөд тоглож байна гэж бодоод өөрөө ч мэдэхгүй гэмтээж болох юм. Түүнийг урт хугацаагаар удаан орхиж болохгүй бөгөөд, тэгвэл илүү уйдсан, ганцаардсан, сүйтгэгч, сүүлээрээ тоглож, илүү их хуцдаг болдог. Тууштай сайн, нохой үржүүлэгчээс Bull Terrier-ийг авах хэрэгтэй бөгөөд зарим төрөл нь илүү дуулгаваргүй байдаг.Маш бага үс арчилгаа шаардана
Чих, сүүл, хумс аричлгаа шаардлагагүй
Богино үстэй
Дундаж үс уналттай
Дундаж хэмжээний дасгал хөдөлгөөн хэрэгтэй
Маш сайн гүйлтийн хамтрагч
Орон сууцанд тохиромжтой боловч дасгал хөдөлгөөн хэрэгтэй
Дундаж хэмжээний салхилуулах талбай хэрэгтэй
Дулаан цаг уурт илүү сайн тохирно
Наслалт: 11-14 нас
Өндөр: 45-55cm
Жин : 22-38кг
Чадвар : төрөл бүрийн зургуулилт хурд дуулгавартай сонор сэрэмжтэй
0 comments:
Post a Comment